Монгол Улс, Оросын холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоногт буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 3, 4-нд Соёлын төв өргөөнд болно. Уг баярын арга хэмжээний хүрээнд уламжлалт ёсоор Оросын чуулга, хамтлаг Улаанбаатар хотод ирэх юм байна.
Энэ жил “Нальмэс” чуулга болон Красноярск дахь Сибирийн улсын бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан тоглолт болох бөгөөд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч Х.Дамдинсүрэн Монгол талын куратораар ажиллах ажээ.
Өнгөрсөн 2021 онд Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд “Алан” бүжгийн чуулга болон Кубанийн найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолт Улаанбаатар хотод болж байв.
Б.ЖАРГАЛ