Сан Франциско дахь Нэнси Пелосийн тансаг харшид өчигдөр /2022.10.28/ халджээ. Халдагч этгээд арын хаалгаар орж ирээд "Нэнси хаана байна?" гэж хэлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өөрөө Вашингтонд байсан бол түүний нөхөр, 82 настай Пол Пелоси гэртээ байсан аж.
Цагдаа нарыг ирэхэд халдагч этгээд болон Пол Пелоси хоёр алх булаацалдан ноцолдож байжээ. Дараа нь халдагч этгээд алхыг булаан авч, офицеруудын нүдэн дээр Пол Пелоси руу халдсан байна.
Халдлага үйлдэгч арын хаалгыг эвдэн орж ирсний дараа Нэнси Пелосийн нөхөр угаалгын өрөөнөөс 911 рүү залгажээ. Цагдаагийн ажилтнууд маш хурдан ирсэн тул тэднийг алх барин тэмцэлдэж байхыг харсан байна.
Сан Францискогийн дүүргийн прокурор Брук Женкинсийн хэлснээр, халдлагын сэжигтэн еврейг эсэргүүцсэн болон бусад үзэн ядсан утгатай блог нийтлэл бичдэг хүн байж болзошгүй ажээ. Өдгөө 42 настай Дэвид ДеПапе болон блог дээрх нийтлэлүүдийн хооронд ямар нэгэн холбоо байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар тодруулах юм байна.
Сан Франциско хотын Цагдаагийн дарга Уильям Скотт "Энэ халдлага санамсаргүй үйлдэл биш" гэж хэлээд, нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: NY TIMES, REUTERS
Монхор 2022-10-29 192.82.67.116
Манайд бол Цагдааг түгжирсээр ирэхэд эхнэрийнхээ банзлыг юу ч үгүй урсан байв… гэсэн мэдээ гарна.
Зочин 2022-10-29 202.126.88.225
Манай баячуудын тансаг хаузын дэргэд бол дээр үеийн нэг муу ямбий тоосгон байшин байна лээ.
Зочин 2022-10-29 104.28.125.4
Tansag harsh ch geh shig!!!’
Зочин 2022-10-29 192.82.70.186
Халдсан этгээд 82 настай өвгөний толгойг алхаар цохиж хүнд гэмтэл учруулжээ. Хохирогч тархины хагалгаанд орсон гэж CNN мэдээлж байна.
Зочин 2022-10-29 66.181.181.234
манайд бол цагдаа ирэх гэсээр байтал хүн амьны хэрэг гарах байж