Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг илгээгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг илгээгээгүй гэв

Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг илгээгээгүй гэв

Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг илгээвэл Сөүл, Москва хоёрын харилцаа сүйрнэ гэж Путин мэдэгджээ. Энэ мэдэгдлийг тэрбээр Пүрэв гаригт Москвад болсон бага хурлын үеэр хийсэн. Үүний хариуд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл “Украинд үхлийн аюултай зэвсэг өгөөгүй” гэж мэдэгдэв.

Тэрбээр “Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй эв санааны нэгдэлтэй байж, Украинд хүмүүнлэгийн болон энх тайвны тусламж үзүүлсэн. Гэвч хэзээ ч үхэлд хүргэх зэвсэг илгээгээгүй, ийм зүйл байхгүй. Ямартай ч энэ бол бидний бүрэн эрхт байдлын асуудал. Бид дэлхийн бүх улс оронтой, тэр дундаа Оростой энх тайван, сайхан харилцаатай байхыг хичээж байгааг та бүхэн мэдээсэй” гэж хэлжээ.

Өмнөд Солонгосоос Украинд сум нэвтэрдэггүй хантааз, дуулга болон бусад үхлийн бус цэргийн хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл илгээжээ. Харин Украины зэвсгийн хүсэлтийг хүлээж аваагүй аж.

Эдийн засгийн шалтгаанаар болон ОХУ-ын Хойд Солонгост үзүүлэх нөлөөллөөс болгоомжилсны үндсэн дээр тус улс Москватай дайсагнахаас зайлсхийж байна. Путин “Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа сэргээвэл БНСУ хэрхэн хүлээж авах вэ?” гэж Өмнөдөд хандаж хэлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж