Кремлийн холбоотон ялагдлаа хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Кремлийн холбоотон ялагдлаа хүлээн зөвшөөрөв

Кремлийн холбоотон ялагдлаа хүлээн зөвшөөрөв

Чеченийн удирдагч Рамзан Кадыров Украинд тулалдаж буй. Тэрбээр Украины цэргүүд их буугаар буудсаны дараа чечень цэргүүд их хэмжээний хохирол амссаныг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Чеченийн цэргийн ангиудын нэг нь Херсон мужид их бууны цохилтод өртсөн. Үүний улмаас 23 цэрэг нас барж, 58 нь шархадсан байна.

Кремлийн холбоотон тэрбээр ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь ховорхон байдаг. Гэвч энэ удаад ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. ОХУ-ын албаныхан ч хохирлын талаарх тоо баримтаа нууцалдаг тул Кадыровын мэдэгдэл ер бусын байв.

Херсон мужид байрлах Чеченийн цэргийн анги олон нийтийн сүлжээгээр зургаа нийтэлснээс болж байршил нь ил болж, улмаар их бууны суманд өртсөн байна.

Орос, Украины дайн эхэлснээс хойш Кадыров Кремлийг хамгийн ихээр дэмжиж, Украин руу өөрийн анги нэгтгэлүүдээ илгээсэн. Энэ удаад ч бас эх орон нэгтэнүүдээ Украины дайнд оролцохыг уриалжээ. Мөн Украинд цөмийн зэвсэг хэрэглэхийг уриалсан байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын түрэмгийллийг дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацистуудтай харьцуулсан. Тэрбээр “Муу хүмүүсийн хэлбэр өөрчлөгдсөн ч мөн чанар нь өөрчлөгдөөгүй. Орос улс хөршөө түрэмгийлэгч, түрэмгийлэгчээс алан хядагч болж өөрчлөгдлөө. Бас тэд дайны гэмт хэрэг үйлдсэн гэмтэй” гэж хэлэв.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
19
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж