Инчон олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид өчигдөр /2022.10.28/ ажил хаяжээ. Тэд өглөөний 09:40 цагийн орчим нисэх буудлын нэгдүгээр терминалын гуравдугаар давхарт байрлах наймдугаар хаалган дээр ажил хаялтаа зарлав. Ажил хаялтад 900 орчим ажилчин оролцжээ.
Ажил хаялтын шалтгаан хүн хүчний хомсдол, цалин бага, ээлжийн ажлаар ялгаварлан гадуурхах гэсэн үндсэн гурван зүйл байсан аж.
Хүний нөөцийн хомсдолтой зэрэгцээд нисэх буудлаар зорчигчдын тоо 3.5 дахин нэмэгджээ. Цалин нь дөнгөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрч буй нь ч асуудал болсон байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн өнгөрсөн зургадугаар сарын 22-ноос эхлэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн. Улмаар есдүгээр сарын 22-нд удирдлагууд цалингаа 1.5 хувиар нэмэх төлөвлөгөө гаргаснаар хэлэлцээ тасалджээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Одоо байгаа ажилтнуудын нөхцөл байдлыг сайжруулахгүй бол шинэ ажилчдын тоог нэмэгдүүлэх боломжгүй. Энэ бодит байдлыг өөрчлөхийн тулд бид ажил хаяхаас өөр аргагүй байна. Ажилчид нь ажиллахыг хүсдэггүй, гараад явчихдаг ийм л ажлын байр болчихоод байна” гэж мэдэгджээ. Корпорацийн зүгээс “Байгууллагын алдагдал их байгаа энэ үед ажил хаялтыг ойлгоход бэрх байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: ASIA TIME
Бат 2022-10-29 77.2.125.118
монголчууд бол хаягаа мандан хар ус харсан болгоноо хулгайлах жинхэнэ үхрүүд
Зочин 2022-10-29 202.55.188.99
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-10-29 66.181.168.199
нэгдэж чаддаг гайхалтай ард түмэн. монголчууд бие биенээ хэмлээд дарга сэтэртэн оодордог, тэднийхээ өмнө ГӨЛӨГ болдог.
харин гөлөгнүүүд хаалттай хаалганы цаана архирч стрессээ тайлдаг. гөлөгнүүд муулахаас доромжлохоос өөрийг чадаггүй.
гөлөг гөлгөөрөө үлдэнэ.
Иргэн 2022-10-29 103.10.21.249
солонгосчууд нэгдэж чаддаг
Зочин 2022-10-29 124.158.66.3
Ajl hayad yadiin oorsdool hohirno
ХАХА 2022-10-29 192.82.67.60
ҮХЭРНҮҮД ХОЛ БАЙВАЛ ЯМАР ВЭ ХАХА
иргэн 2022-10-29 139.5.219.166
Манайхан шиг Хөлдүү, Аймхай Улс үндэстэн алга дөө,,,,,
ҮНЭН 2022-10-29 192.82.67.60
СОЦИАЛИЗМЫН БҮТЭЭГДХҮҮН ШҮҮДЭЭ БИД ЧИНЬ