Есөн аймгийн нутагт зудын эрсдэл өндөр байна | News.MN

Есөн аймгийн нутагт зудын эрсдэл өндөр байна

Есөн аймгийн нутагт зудын эрсдэл өндөр байна

Есөн аймгийн нутагт зудын эрсдэл өндөр байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Үүнд өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан байна.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй байжээ. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байсан аж. Мөн өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч, ихээхэн хэтэрч гарчээ.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс энэ жил ихэнх нутгаар гантай, бэлчээрийн нөөц, даац хэтэрч гарсан байна. Иймд энэ жилийн зудын эрсдэлийн эхний зургийг арай эрт буюу аравдугаар сарын 20-ны байдлаар тооцоолж гаргажээ.

2022 оны аравдугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 25 хувьд их, 35 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, доройтсон төлөвт буй, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж буй ажээ.

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа (УОК-ын шуурхай бүлгийн ажлын тайлан, 2022) нь зудад эмзэг байдлыг улам нэмэгдүүлж буй юм байна.

Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хүйтний улирлын цаашдын төлөвийн мэдээнээс хур тунадас олон жилийн дунджийн орчим байх нь. Гэвч дараа сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх мэдээтэй байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Халуун Цөл газар = Монгол 2022-10-29 202.126.89.53

МОНГОЛЫН НИЙТ НУТГИЙН 80% НЬ ХЭДИЙН ЦӨЛЖЖЭЭ…🦎🦎🦎🏜🏜🏜
ЦӨЛЖИЛТӨӨ ТӨР НЬ Ч, АРД ИРГЭД & МАЛЧИД НЬ ТООЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ АВЧ БУЙ БОДИТОЙ АРГА ХЭМЖЭЭ БАЙХГҮЙ ЯАНА ДААА…..

Avatar

Зочин 2022-10-29 202.126.89.53

Google Accuweather-с ирж буй өвлийн Цаг агаарын прогноз харсан хүн бна уу ⁉️ Зуд болнооо гээл жилийн жилд л шуугихыг тгээд яс юман дээр өвлийн 3 сарын турш Нийслэл +21 аймгуудад багадаа ганцхан удаа, ихдээ 3-хан удаа жахн цас ороол тгээл олон жилийн дундажаас +2 градус өвөл боллоо гэдэг ш дээ.

Avatar

Зочин 2022-10-29 202.21.108.30

Малчид аа! Бэлчээр муу,
илүүдэл малаа эртхэн зарсан нь та нарт ашигтай шүү!!

Avatar

Зочин 2022-10-29 66.181.161.102

Зуд бол монголчуудад ашигтай боломж ихэнх иргэд мөнхийн өсөлттэй байсан махны үнэ тогтворжиж байна малчид архиа жааханч багасгавал тэдний амьдрал орлогод нөлөөлөхгүй

Avatar

Зочин 2022-10-29 103.212.118.38

Засгийн газар үүнийг бодитоор хараад цөөн тооны малыг хөдөөр нь экспортод шаргаж эхэлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж