Маргаашийг бүтээхээр эмэгтэйчүүд чуулав

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Маргаашийг бүтээхээр эмэгтэйчүүд чуулав

Маргаашийг бүтээхээр эмэгтэйчүүд чуулав

Бриллиант клуб ТББ нь өөрийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд Монгол эмэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлэх, зөв санал санаачлага, үйлсэд нэгдэх, нийгэм, улс орныхоо төлөө хэрэгтэй мэдлэг мэдээлэлтэй байж, зөв шийдвэр гаргалт, өнөөдрөөс илүү оролцоо, бүтээмжээр маргаашийг бүтээхэд нь туслах, салбар гишүүдээ идэвхижүүлэх зорилгоор “МАРГААШИЙГ БҮТЭЭНЭ” үндэсний форумыг 10 сарын 27-29 ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус ТББ нь орон даяар салбаруудтай бөгөөд 2014 онд байгуулагдсан цагаас хойш 300 гаруй арга хэмжээг зохион байгуулж, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганд 4 удаа оролцон, BPW буюу Business and Professional Women олон улсын байгууллагын бүсийн чуулганыг Монголд зохион байгуулж байжээ. Тэдний уламжлан зохион байгуулдаг “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах үндэсний уралдаан олны анхаарлыг татдаг бa 2021 оны үндэсний ялагч Б.Лхамсүрэн Дэлхийн Тэргэнцэртэй Мисс тэмцээнд оролцохоор хэдхэн хоногийн өмнө Мексик улсыг зорьжээ.
Баянхонгор, Сэлэнгэ \Зүүнхараа\ салбарууд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, төрөх тасгийг бүрэн тохижуулж байсан бол Дархан, Өмнөговь, Өвөрхангай,Хэнтий аймгуудад Дугуйн замтай болцгооё,Найзын цүнх, Даралт ихсэлтгүй ээжүүд,Хэлний марафон, Чингис хотын үдэш аянуудыг амжилттай хэрэгжүүлж байв. Мөн Монгол ээжүүд, эмэгтэйчүүд, охид ёс суртахуунаар манлайлна цуврал чуулганыг орон даяар зохион байгуулсан аж.
“Маргаашийг бүтээнэ” үндэсний форум 3 өдөр үргэлжлэх ба цагаан,ягаан, ногоон өдрүүд хэмээн нэрлэж өнгөний агуулгаар тухайн өдрийн үйл ажиллагааны зорилгыг илэрхийлэхээр зорьжээ. Тухайлбал ногоон өдрийг БОАЖЯ, People in Need ОУ-ын байгууллагатай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл хэрэгт нэгдэж, ногоон санхүүжилт, ногоон бизнес эрхлэлтийг дэмжин хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж. 21 аймаг, 9 дүүргийн 400 орчим оролцогч форумд оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж