О.Хангай аварга нийслэлийн ойн барилдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

О.Хангай аварга нийслэлийн ойн барилдаанд түрүүллээ

О.Хангай аварга нийслэлийн ойн барилдаанд түрүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр/2022.10.28/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд барилдав.

Түрүү, үзүүрт улсын аварга О.Хангай болон улсын заан Б.Серик нар үлдсэнээс Ховд аймгийн Буянт сумын харьяат шинэ аварга О.Хангай найм даван түрүүллээ.

Тэрбээр ийнхүү аварга цолтойгоо хоёр дахь барилдаандаа зодоглон түрүүлж байна. О.Хангай аварга саяхан “Үндэсний алтан цом”-ын цуврал барилдаанд Ховд аймгийнхаа багтай ялалт байгуулсан билээ.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Ц.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдсэн. Дунд шөвөгт улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлджээ.

Энэ өдрийн онцлох үйл явдал нь зургаагийн даваанд улсын аварга О.Хангай улсын арслан Р.Пүрэвдагвыг амлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж