Үр тарианы ургац хураалт 86.1 хувь, улаанбуудайнх 86.8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Үр тарианы ургац хураалт 86.1 хувь, улаанбуудайнх 86.8 хувьтай байна

Үр тарианы ургац хураалт 86.1 хувь, улаанбуудайнх 86.8 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд нийт 207.9 мянган тонн төмс, 128.1 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа ажээ. Энэ онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа тариалснаас энэ долоо хоногийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонныг, 353.1 мянган га-д улаанбуудай тариалж, 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонныг хураан авсан байна. Үр тарианы ургац хураалт 86.1 хувьтай, улаанбуудайн хураалт 86.8 хувьтай үргэлжилж байгаа аж.

Мөн 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Энэ онд 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал тариалсан. Өнөөдрийн байдлаар малын тэжээлийн ургамлын хураалт 56.5 хувь, тосны ургамлын хураалтын ажил 70.3 хувьтай байгаа юм байна.

Төмсний хураалт 97.7 хувь, хүнсний ногооны хураалт 102.6 хувийн явцтай буюу 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед 179.7 тонн төмс, 114.7 тонн хүнсний ногоо хураан авч байжээ. Энэ онд улсын хэмжээнд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо тариалсан байна.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж