УИХ дээр улсын төсөв ид хэлэлцэгдэж байх ёстой цаг. Гэтэл өнөөдөр УИХ ээлжит чуулганаа хуралдуулж чадаагүй учир нь гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтаг. Ихэнх нь гишүүдэд гадаадад томилолттой тул долоо хоногтоо хоёр удаа хуралддаг ээлжит чуулган нэг өдөр өнжив. Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцсэнээс гишүүдийн анхаарлыг хамгийн их татсан нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байв. Уг төслийг С.Чинзориг нарын дөрвөн гишүүн санаачилсан агаад энэхүү хуулийн өөрчлөлтөд өндөр насны тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийг бүтэн цалин хөлс өгч ажиллуулахгүй байхаар мөн орон нутагт ажиллах төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хүртэл хувиар нэмэгдүүлэх асуудлыг суулгаж өгч байгаа аж.
УИХ-ын гишүүдийн хувьд хуралдаа чуулганы хуралдаа идэвхтэй оролцдог нь цөөхөн. Ихэнх нь гадаад, дотоодын томилолт, өвчтэй чөлөөтэй гэх шалтгаанаар хуралдаа суухаас суухгүй нь элбэг. Гэхдээ сандал суудлын томилгоо, мөнгө төгрөгийн хуваарилалт ярихаар гүйгээд ирдэг.
Уг нь өдийд улсын төсвийн шүүсийг шахаад, төсөв захиран зарцуулагчдыг хэмнэлт хийхийг шахаж, шаардаад сууж байх ёстой. Эдийн засаг хямарч, иргэдийн цалин, хөлс, орлого буурч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, эдийн засагт сигнал дуугараад удаж байхад УИХ нь ажлаа хийхгүй, аялж зугаалаад явж байх жишээний. УИ-ын гишүүд айлчлал дагаж, улс оронд томилолтоор ажиллаа гээд улс орныг хөгжүүлсэн нь үгүй.
Ид сааль сүүний цагаар, эдийн засгийн хямрал, өвөлжит, иргэдийн орлогыг хэлэлцэх ёстой гишүүд нь ийнхүү гадаадаар зугаалж, эсрэгээрээ иргэд нь бүсээ чангалах дээрээ тулсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч, талх, тариагаа хүчирч авч чадахгүй айл өрх цөөнгүй байна. Ийм үеэр гадагшаа зугаалж яваа хууль тогтоогчид ёстой тэнэгийн дотор уужуу гэгч байх шиг.
Нөгөөтэйгүүр, ирц бүрдээгүй гэж УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаагийн ард "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний хулгай луйврын асуудлаас болсон уу гэх эргэлзээ, хардлага төрж байна. Учир нь, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлыг ажил, албан тушаал дээр нь авч үлдэхийг олон гишүүн Ерөнхий сайдаас хүсч ордноор гүйсэн гэх мэдээлэл байгаагаас харвал УИХ-ын чуулган хуралдаагүй.н ард улс төр байна уу гэсэн асуулт тавигдаж байна. Аль нь ч байлаа, гэсэн ашиг сонирхол, албан тушаал, аялж зугаалах асуудлаас болж УИХ ирц бүрдээгүй гэх шалтгаанаар чуулганаа хуралдуулж чадахгүй байгаа нь ичгэвтэр юм.
Б.БАТ
Зочин 2022-10-28 66.181.188.148
загас толгойноосоо өтдөг
/*-*/ 2022-10-28 202.9.46.152
Ул улсын зулай хулгайчууд өвөл хаяанд ирж байхад найр наадам, нийллэг дайллага, чааваас фсдуу
Зочин 2022-10-28 59.153.113.121
99096338, 99984884 байнга зээл олгоно . зээлийн хүү бага залгаарай туслана
МАНАН 2022-10-28 139.5.217.166
Татан буулгах ганц зөв зам.
Зочин 2022-10-28 172.58.62.98
idfotworky
Зочин 2022-10-28 172.58.61.188
xyychnig brkncfr-
Зочин 2022-10-28 172.58.61.188
workeroor
bankwl?_U! skandj@#X?, delgyyrt kartaarw skndjN# 2022-10-28 172.58.62.98
-1aprd xyydas skaindaad xaij, 2homelessd neegeed? #pojty updgui. workeroor? bainguun.
Зочин 2022-10-28 66.181.182.11
Засаг огцрох нь дээ
Болд 2022-10-28 66.181.161.76
улсаа ул болгосон энэ олон хулгайчийг дахин дахин заавал сонгох шаардлагатай юмуу, өөр гарц гаргалгаа байхгүй юу, яамаар ч юм дээ үнэхээр хэцүү байнаа, дахиад л сэтгэлгүй баахан хулгайч нар гарч ирнэ ирэх 4 жил, энэ чөтгөрийн тойрог хэзээ дуусах бол
Zochin 2022-10-28 66.181.161.108
ENE ALBAN ESNII HULGAICHUUDIIG BUGDIIG N SHOROND HIIH.
Зочин 2022-10-28 192.82.70.10
Ид ажлын үеээр гэсэн үг.
Зочин 2022-10-28 202.126.89.53
Малгай, дээлний үсээ сэргээхсэн
Зочин 2022-10-28 66.181.166.134
Сааль хүний цагаар? гэнэ үү, юу гэсэн утгатай үг вэ