Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн “Мөрөнгийн бэлийн-Өвөр” гэдэг газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс баруун зүгт 45 км-т) аравдугаар сарын 27-ны өдрийн 19:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар 19:31 цагт ирүүлжээ. Мэдээллийн талаар Архангай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хангай сумын Тэрх багийн даргаас тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” гэж мэдээлсэн байна.
Б.ЖАРГАЛ