WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Витолд Банка уран гулгагч Камила Валиевагийн допингийн хэргийг шийдэж чадахгүй байгаа Оросын албаныханд анхааруулга өгчээ. РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлаг өнгөрсөн сард Валиевагийн хэргийг шалгаж дууссан гэдгээ зарласан. Өдгөө 16 настай түүний допингийн шинжилгээнээс триметазидин гэх хориотой бодис илэрч, Бээжин-2022 өвлийн олимпийн үеэр шуугиан дэгдээсэн билээ.
РУСАДА-ийн ерөнхийлөгч Вероника Логинова дээрх хэргийн талаарх мэдээлэл, мөрдлөгийн тайлангаа энэ сард DAC буюу Допингийн эсрэг сахилгын хороонд танилцуулна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Валиеваг 16 нас хүрээгүй байсан гэдгийг тодотгож, хэргийн талаар олон нийтэд мэдээллэх бодолгүй байгаагаа хэлсэн гэнэ.
Тэгвэл “WADA”-ийн ерөнхийлөгч Банка цаашид саатал гарвал уг хэргийг илүү өндөр түвшинд шалгаж, арга хэмжээ авна гэжээ. Тэрбээр “WADA Камила Валиевагийн хэрэг одоог хүртэл үргэлжилж байгаад санаа зовниж байгаа бөгөөд асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол Спортын арбитрын шүүхэд шууд шилжүүлэх эрхээ ашиглана гэдгийг РУСАДА-д албан ёсоор мэдэгдлээ” гэсэн юм.
Валиева өнгөрсөн оны арванхоёрдугаар сард допингийн шинжилгээнд хамрагдаж, дээжийг нь Шведэд шинжлэн хариуг нь хүргэжээ. Гэвч Оросын тал хариуг нь нууж, эцэст нь Бээжингийн олимпийн үеэр хариу нь ил болсон.
Дашрамд дуулгахад, Камила Валиева саяхан дотоодынхоо тэмцээнд оролцож, түрүүлжээ.
Зочин 2022-10-28 64.119.26.202
Олон улсын нэртэй бараг бүх байгууллага АНУ түүний холбоотнуудад худалдагдсан. Улс төржсөн.Үндсэн чиг үүргээ умартсан. Тоглоомын хүүхэлдээнүүд болсон. Шудрага үнэн зүйл юу ч үлдээгүй. Яг монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд шиг зөвхөн баруунд үйлйчилдэг болсон.
Зочин 2022-10-28 103.229.122.216
өмхии бузар орсууд бохир булай угаадасны савнууд
Зочин 2022-10-28 64.119.26.202
Харин ардчилагч гэх хэдэн хулгайч луйварчид л бусдыг үзэн ядсан, нацист түрэмгийлэгчид өмгөөлөгч өмхий бузар булай угаадсаны савууд , хэдэн доллор горьдож бусдад худалдагдсан бялдуучууд б**х
Зочин 2022-10-28 82.135.30.192
WADA gej bas neg uls turiin baiguullaga. Ene okhin Amerik baisan bol Serena shig WADA-gaar hagaaluulaad doping hereglej baihgui yu
Зочин 2022-10-28 202.9.47.137
Сүйрсэн Орос