Валиевагийн хэргийг шийдэж чадахгүй байгаад WADA дургүйцэв

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Валиевагийн хэргийг шийдэж чадахгүй байгаад WADA дургүйцэв

Валиевагийн хэргийг шийдэж чадахгүй байгаад WADA дургүйцэв

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Витолд Банка уран гулгагч Камила Валиевагийн допингийн хэргийг шийдэж чадахгүй байгаа Оросын албаныханд анхааруулга өгчээ. РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлаг өнгөрсөн сард Валиевагийн хэргийг шалгаж дууссан гэдгээ зарласан. Өдгөө 16 настай түүний допингийн шинжилгээнээс триметазидин гэх хориотой бодис илэрч, Бээжин-2022 өвлийн олимпийн үеэр шуугиан дэгдээсэн билээ.

РУСАДА-ийн ерөнхийлөгч Вероника Логинова дээрх хэргийн талаарх мэдээлэл, мөрдлөгийн тайлангаа энэ сард DAC буюу Допингийн эсрэг сахилгын хороонд танилцуулна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Валиеваг 16 нас хүрээгүй байсан гэдгийг тодотгож, хэргийн талаар олон нийтэд мэдээллэх бодолгүй байгаагаа хэлсэн гэнэ.

Тэгвэл “WADA”-ийн ерөнхийлөгч Банка цаашид саатал гарвал уг хэргийг илүү өндөр түвшинд шалгаж, арга хэмжээ авна гэжээ. Тэрбээр “WADA Камила Валиевагийн хэрэг одоог хүртэл үргэлжилж байгаад санаа зовниж байгаа бөгөөд асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол Спортын арбитрын шүүхэд шууд шилжүүлэх эрхээ ашиглана гэдгийг РУСАДА-д албан ёсоор мэдэгдлээ” гэсэн юм.

Валиева өнгөрсөн оны арванхоёрдугаар сард допингийн шинжилгээнд хамрагдаж, дээжийг нь Шведэд шинжлэн хариуг нь хүргэжээ. Гэвч Оросын тал хариуг нь нууж, эцэст нь Бээжингийн олимпийн үеэр хариу нь ил болсон.

Дашрамд дуулгахад, Камила Валиева саяхан дотоодынхоо тэмцээнд оролцож, түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж