Польш улс Оросын түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж хуучин Зөвлөлтийн үеийн дөрвөн хөшөөг нураажээ. Эдгээр хөшөөг нацист Германы цэргүүдтэй тулалдаж яваад амиа алдсан Улаан армийн дайчдын дурсгалд зориулан 1945 онд босгосон. Бетонон хөшөөнүүдийг өрөм, хүнд техник ашиглан өчигдөр /2022.10.27/ устгав.
“Энэхүү хөшөө дурсгалууд нь Польш тэргүүтэй олон үндэстэн болон өөрийн ард түмнийг боолчлон хөнөөсөн гэм буруутай тогтолцооны бэлгэдэл юм. Энэ бол гутамшигт хөшөө, хохирогчдын төлөөх ялагчдыг үл хүндэтгэсэн хөшөө. 1945 онд Зөвлөлтүүд чөлөөлөлт бус эрх чөлөөгүй байдлыг л авчирсан. Тэд Польшийг булаан авч, олз гэж үзэж байсан” гэж Польшийн Түүхийн хүрээлэнгийн тэргүүн Карол Наврокки хэлжээ.
Зөвлөлтийн армийн хөшөө дурсгалыг нурааж, буулгасан тохиолдолд гурван жил хүртэл хорих ялтай байдаг гэдгийг Наврокки онлов. Энэ нь гадаадын улс орнуудад ч хамаатай аж. Польш улс 1989 онд коммунизмаас татгалзсанаасаа хойш Зөвлөлтийн ноёрхлын бэлгэдэлүүдийг нийтийн эзэмшлийн талбайгаас устгах, хөшөө дурсгалыг буулгах, оршуулгын газруудыг гаргах арга хэмжээ авч байна.
Дашрамд дурдахад, Польш улс энэ дайнд Украиныг улс төр, эдийн засаг, цэргийн хувьд дэмжиж байна. Мөн Украины 1.4 сая орчим Украины дүрвэгчийг хүлээн авчээ.
Эх сурвалж: EURONEWS