441,700 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

441,700 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 109,646,846 төгрөгийн үнийн дүн бүхий 441,700 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель " ХК (MDZ +14.96%), "Монгол нэхмэл" ХК (MNH +14.71%) болон "Монноос" ХК (MNS +13.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -12.65%), "УБ-БҮК" ХК (BUK -5.64%) болон "Монгео" ХК (MOG-4.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 43,314 ширхэг нэгж эрхийг 35,516,838 төгрөгөөр,  45 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  4,500,000 төгрөгөөр арилжаалсан.

ТOP-20 индекс 0.64 хувиар буурч, 34602.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,425,575,186,753 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж