Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Б.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Уг хүрээлэнгийн даргыг байгууллагад гарсан зөрчил дутагдлыг арилгахаар зохион байгуулалттай арга хэмжээ авч, ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд цагдаагийн хурандааЖ.Буянбатыг томилжээ.
Энэ талаар салбарын сайд ярихдаа "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргыг байгууллагад гарсан зөрчил дутагдлыг арилгахаар зохион байгуулалттай арга хэмжээ авч, ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.
Түүний оронд Ж.Буянбат гэдэг цагдаагийн хурандааг томилсон. Хуулийг нь УИХ-д өргөн барьсан. Ирэх арванхоёрдугаар сард батлагдвал бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байна" гэв.
Холбоотой мэдээ