Дайсагнахаа больё гэж Путин хэлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Дайсагнахаа больё гэж Путин хэлэв

Дайсагнахаа больё гэж Путин хэлэв

ОХУ-ын Москва хотноо өчигдөр /2022.10.27/ болсон улс төрийн форумд ерөнхийлөгч Владимир Путин оролцжээ. Энэ форум нь олон улсын бодлогын шинжээчдийн бага хурал буюу Валдай хэлэлцүүлэг юм.

Тэрбээр Украины мөргөлдөөн болон Тайванийн хямрал бол барууны орнуудын дэлхийд ноёрхлоо тогтоох оролдлогын нэг хэсэг гэж харуулахыг оролдсон байна. АНУ болон холбоотнууд Оростой хэлэлцээ хийх ёстой гэж тэр хэлжээ. Мөн ОХУ бол барууны дайсан биш, гэхдээ барууныхны хийж буй зүйлийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэв.

“Хүн төрөлхтөн одоо хоёр сонголтын өмнө ирээд байна. Биднийг эвдрэлцүүлэх асуудлыг хуримтлуулсаар байх уу, эсвэл дэлхийг илүү тогтвортой, аюулгүй болгож чадах шийдлүүдийг олох уу. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний хамтын ирээдүйн талаар эрх тэгш яриа өрнүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ энэ нь хэдий чинээ хурдан байх тусмаа сайн. АНУ болон түүний холбоотнуудын дэлхий дахинд тогтоосон ноёрхол сүйрэхээс сэргийлэхийн тулд барууныхан тэмцэлдэж байна. Бид түүхэн хил дээр зогсож байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн аюултай арван жилтэй бид тулгараад байна” гэж Путин хэлжээ.

Тэрбээр Украины мөргөлдөөнийг өдөөсөн гэж АНУ-ыг буруутгасан. Харин түүний хэлснээр барууны орнууд дэлхий даяар эмх замбараагүй байдал үүсгэж буй “аюултай, цуст, бохир” геополитикийн тоглоомоор тоглож байгаа аж. Мөн "Украинтай яриа хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн хэвээрээ, гэхдээ Киев хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзсан. Байр сууриа өөрчилж, тайван замаар асуудлыг шийдэх дохиог Вашингтоноос Киевт өгвөл энэ асуудал амархан шийдэгдэнэ. Бид Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бодолгүй байна. Ингэх шаардлага байхгүй гэж харж байна" гэв.

Түүнчлэн сөргөлдөөний өнөөгийн үе шатыг үл харгалзан барууныг Оросын дайсан гэж үзэхгүй байна гэлээ. Тэрбээр барууны орнууд болон НАТО-д хандан “Дайсан байхаа больё, хамтдаа амьдарцгаая” гэв. Путин ингэж хэлсэн ч түүний стратегийн зорилгод, тэр дундаа Украины асуудалд өөрчлөлт ороогүй гэж Цагаан ордон үзэж байна.

 

Эх сурвалж: AL JAZEERA, STANDARD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж