"ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөхөөр болсон"

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

"ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөхөөр болсон"

"ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөхөөр болсон"

(ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан.  Тодруулбал, түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 76.9 хувийн саналын дэмжлэг аван баталж байсан шийдвэрийг үндэслэн, томилгоо хийсэн юм.

Харин С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилно гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж