Худалдаа, хөгжлийн банк нь ирээдүй хойч үеэ тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэ удаад АШУҮИС их сургуулийн оюутан залууст зориулан номын санг нь тохижуулж, нэн шаардлагатай техник технологиор нь хангаж өглөө.
Б.Отгонсүрэн /АШУҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан
Оюутнуудад ном, сурах бичгээс гадна орчин тохилог байх нь гоё шүү дээ. Цахим номын үйл ажиллагаанд бол техник тоног төхөөрөмж хамгийн их шаардлагатай байдаг. Бид бүхний суралцах тав тухтай орчныг бүрдүүлж, техник технологийн дэмжлэг үзүүлж буй ХХБ-ны хамт олонд маш их баярлалаа.
Түүнчлэн ХХБ цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэн ажилласан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олонд амласан ажлаа эхлүүлж эхний 6 ажилтны ипотекийн 6% зээлийг очер дараалал, хүндрэл үүсгэхгүйгээр шийдвэрлээд байна. Салбараа түүчээлэн эхлүүлсэн тус ажлыг бусад арилжааны банкнууд ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа юм.
ХХБ цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын ирээдүй хойч үе болон ажилтан албан хаагчдыг дэмжин ажиллах болно.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа Хөгжлийн Банк
Холбоотой мэдээ