Дундговьд газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Дундговьд газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Дундговьд газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Дундговь аймгийн Өлзийт сумаас зүүн хойд зүгт өнөөдөр /2022.10.28/ 11:08 цагт 4.9 магнитуд газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгджээ.

Одоогоор нийслэлд хэчнээн магнитудын чичирхийлэл мэдрэгдсэнийг тогтоохоор ажиллаж байна гэх мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Энэ сард Улаанбаатарт гурван удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Тухайлбал, хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сарын 25-ны 08:34 цагт хүчтэй мэдрэгдсэн талаар иргэд цахим хуудаст бичиж буй. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Байгаль нуур орчимд 5.1  магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний чичирхийлэл 10 минут гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн хэсэг нь Дархан, Сэлэнгийн хэсэг аж.

Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар Онцгой байдлын газарт мэдээлэл ирээгүй гэсэн юм. Энэ жил Монголын нутаг дэвсгэр дээр 5-6 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдсан аж. Энэ нь долоон магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж магадгүйг мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж