Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид онц дэглэм тогтоож, Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн байдаг. түүнчлэн "Эрдэнэт Тавантолгой" компанийн худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, мөн өөрийн хамаарал бүхий компанид даваа байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгалтыг цагдаагийн байгууллагаас эхлүүлжээ. Мөрдөн шалгах явцал Б.Отгонжаргалын хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илэрснийг хурааж авч, "Бенз Жи-500" тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нүүрсний экспортоос хулгай хийдэг бүлэглэл байгааг шалгахаар болсноо мөн тэдний нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болохыг нэр цохож зарласан юм. Нүүрсний гэх энэ хэрэгт олон хүн холбогдож болзошгүй, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй байхыг УИХ-ын нэр бүхий олон гишүүн Ерөнхий сайдаас гуйсан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ