Твиттерийн шинэ босс халаа сэлгээ хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Твиттерийн шинэ босс халаа сэлгээ хийж эхлэв

Твиттерийн шинэ босс халаа сэлгээ хийж эхлэв

Элон Маск болон Твиттер компани хоорондын маргаан олон сар үргэлжилсний эцэст 44 тэрбум ам.долларын гэрээ шийдэгдлээ. Тодруулбал, Элон Маск Твиттерийн хяналтыг албан ёсоор гартаа авав.

Тэрбээр ажлаа хүлээж аваад гаргасан хамгийн анхны шийдвэр нь гүйцэтгэх захирал Параг Агравал болон өөр хоёр удирдах албан тушаалтныг халсан явдал байв. Санхүүгийн албаны захирал Нед Сегал, Хууль эрх зүйн бодлого, итгэлцэл, аюулгүй байдал хариуцсан дэд захирал Вижая Гадде нарыг ч бас ажлаас нь чөлөөлжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Твиттерийн ерөнхий зөвлөх Шон Эджетт ч бас ажлаасаа халагдсан байж болзошгүй байна.

Элон Маск өөрийгөө “Үг хэлэх эрх чөлөөний үнэмлэхүй үзэлтэн” гэж тодорхойлдог. Тэрбээр Твиттерийн зохицуулалтын бодлогод шүүмжлэлтэй хандаж, хуулийн шаардлагаас давсан цензурыг нь эсэргүүцдэг аж. АНУ-ын Капитолын үймээний асуудалтай холбоотойгоор ерөнхийлөгч асан Дональд Трампийг Твиттерээс хассан. Тэгвэл Элон Маск түүний Твиттер хаягийг сэргээнэ гэж тавдугаар сард мэдэгджээ.

“Твиттерийг авч буй гол шалтгаан минь соёл иргэншилт ирээдүйд хүчирхийлэл үйлдэхгүйгээр олон төрлийн итгэл үнэмшлийг эрүүлээр хэлэлцэж болох дижитал талбарыг бий болгох юм” гэж тэр хэллээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж