Дархлаажуулалтын үндэсний зөвлөл папиллома вирусын асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын үндэсний зөвлөл папиллома вирусын асуудлаар хуралдана

Дархлаажуулалтын үндэсний зөвлөл папиллома вирусын асуудлаар хуралдана

Эрүүл мэндийн яамнаас 1111 төвд ирсэн гомдол, мэдээллийн талаар өнөөдөр /2022.10.28/ мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-Энэ сард эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдлын ихэнхийг ЭМЯ-нд хаягласан байна. Тухайлбал, нийслэлийн Өргөө амаржих газартай холбоотой асуудлаар болон ХӨСҮТ-д хамаарах гомдол ирлээ. Гомдол мэдээллийн дагуу холбогдох алба хэлтэс асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Мөн хүний папиллома вирусын вакцины тасалдалтай холбоотой гомдол мөн их ирсэн. Тус вакцины тухайд аравдугаар сарын 21-нд үйлдвэрлэгдэж, Монгол Улс руу гарсан. Тус вакцины хоёрдугаар тунд хамрагдах шаардлагатай 18 иргэн байгаа. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу папиллома вирусын вакцины 1-2 тун үйлчлэл адил гэсэн.

Монголын дархлаажуулалтын үндэсний зөвлөл арваннэгдүгээр сард хуралдаж, папиллома вирусын тунтай холбоотой шийдвэр гаргана.

Дараагийн асуудал бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй озон эмчилгээ. Одоогоор озон эмчилгээтэй холбоотой удирдамж гаргаагүй. Ирэх сард дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж