Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрч магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрч магадгүй

Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрч магадгүй

Дэлхийн хамгийн том галт уул болох Мауна Лоа ойрын хугацаанд дэлбэрч магадгүй гэдгийг Хавайн оршин суугчдад анхааруулжээ. Галт уулын орой хэсэгт сүүлийн өдрүүдэд олон тооны чичирхийлэл мэдрэгдэж эхэлснийг шинжлэх ухаанчид мэдэгдсэн байна. Хэрэв уг галт уул дэлбэрвэл халуун лав хэдхэн цагийн дотор Хавайн суурьшлын бүсэд хүрэх эрсдэлтэй аж. Тухайлбал, Мауна Лоа галт уул 1950 онд дэлбэрсний дараа халуун лав 3 хүрэхгүй цагийн дотор 15 милл газар урссан байв.  Уг дэлбэрэлт 23 өдрийн турш үргэлжилж, секундэд 1000 куб/метр халуун лав цацалж байв. Тиймээс Хавайн онцгой байдлын албаныхан яаралтай үед ажиллах бэлтгэлээ базааж эхэлжээ.

Мауна Лоа галт уул нь арлын газрын эзэлхүүний 51 орчим хувийг эзэлдэг байна. Тус галт уул сүүлд 1984 онд дэлбэрсэнээс хойш унтаа байснаас олон хүн тус аралд шилжин суурьших болжээ. Галт уул байрлаж буй Хавайн арал нь 200 мянга орчим оршин суугчтай бөгөөд олон алдартан тус аралд үл хөдлөх эзэмшдэг байна. Тухайлбал, Оскарын шагналт жүжигчин Мэтью МакКонахи 2021 онд тус аралд 7.85 сая ам.доллараар үл хөдлөх худалдан авсан аж.

Мауна Лоа нь далайн түвшнээс 13679 футын өндөрт байрладаг бөгөөд Килауэа гэх өөр нэг галт уултай ойролцоо оршдог. Килауэа галт уул 2018 онд дэлбэрснээс 700 гаруй айлын сууцыг шатаасан байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж