Машины түлхүүр хүртэл ухаалаг байж болно гэдгийг “Toyota” компани анх нээж байлаа. Тэгвэл тус компани Японы зах зээлд нийлүүлдэг хоёр төрлийн ухаалаг түлхүүрийнхээ нэгийг механик түлхүүрээр солино гэж өчигдөр /2022.10.27/ мэдэгдэв.
“Хагас дамжуулагчийн хомсдол үргэлжилсээр байна. Тиймээс автомашиныг хэрэглэгчдэд аль болох хурдан хүргэх зорилготойгоор түр арга хэмжээ авч буй нь энэ юм. Ухаалаг түлхүүр бэлэн болмогц нь бид хэрэглэгчдэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэж компаниас мэдэгдээд, төвөг учруулсандаа уучлалт гуйжээ.
Дэлхий даяар чипний хомсдол асуудал болж, автомашины үйлдвэрлэл, тээвэрлэлтэд ихээхэн саад учруулаад буй. Худалдан авагчдад машиныг нь цаг тухайд нь хүлээлгэж өгч чадахгүй олон жил хүлээлгэх шаардлагатай болсон. Тухайлбал, “Toyota” болон “Lexus” компаниуд энэ жил төлөвлөж байсан 9.7 сая автомашинаа үйлдвэрлэх боломжгүй болж магадгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт анхаарууллаа.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ