Б.Болор боловсролын салбарын төлөө хүн гэдэгт эргэлзэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Б.Болор боловсролын салбарын төлөө хүн гэдэгт эргэлзэж эхэллээ

Б.Болор боловсролын салбарын төлөө хүн гэдэгт эргэлзэж эхэллээ

Электрон тамхи дэлгүүрт бохь шиг зарагдаж байна гээд хүмүүс сүйд болж эхэллээ. Сүйд болоод яахав дээ, тэгээд яах байсан юм, архи шиг, янжуур тамхи шиг зарагдах байсан юмуу. Тэгж ярьвал утаат тамхи нь бохьноос илүү гүйлгээтэй байх шүү аягүү бол. Аливаа зүйлийн хэрэгцээ байгаа болоод нийлүүлэгдэж байгаа. Анх янжуур татсаар уушигны хорт хавдраар нас барсан эцгийнхээ дурсгалд гэх нь хаашаа юм, тамхинаас болж олон хүн хорт хавдраар бүү үхээсэй гэж санааширсан эм зүйч, судлаач хүүгийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурлагдан энэхүү электрон тамхи бүтээгдсэн гэдэг. Эхлээд янжуураа судалж. Өмнө нь хийгдсэн судлагдахуун дээр нэмээд өөрөө судалснаар янжуур тамхины утаанд агуулагддаг хорт бодисуудыг багасгах, хорт хавдрын гол шалтгаан болдог шаталтын явцад үүсдэг бохь хэмээх наалдамхай давирхайнцар эдийг яавал байхгүй болгох, үгүйдээ багасгах вэ гэж арга хайж, ажил болгосноор энэхүү электрон тамхины хувилбар бий болжээ.

Мэдээж дордоогүй, дээрдсэн гэдэг нь олон улсын эрдэм шинжилгээ, судалгаа өндөр хөгжсөн орнуудын эрүүл мэндийн байгууллагуудын туршилтаар нотлогдож амьдралаар баталгаажсан хэрэг. Хүмүүс шинэ зүйл хүлээж авахдаа болгоомжтой ханддаг. Тэгэх ч ёстой. Аажим аажмаар хэрэглэсээр түүндээ дасал болж, адилхан бүтээгдэхүүний аль нь сайн, зөв, аюулгүй гэдгийг мэдэж өөрт тохирсноо сонгож сурдаг. Монголчууд эрүүл, органик, генийн өөрчлөлтгүй гэдэг үгийг ойлгож ямар ч байсан хүнсээ ийм шалгуураар авч сураад байна. Сахар бол борыг нь, шоколад бол харыг нь, гурил бол хивэгтэй ширхэгтэйг нь, сүү, мах гэхэд цэвэр малынхыг. Архи гэхэд спирт найруулж зардаг үе өнгөрч, эх орны хөрсөнд тарьж ургуулсан арвайгаар нэрж боловсруулсан цагаан архи гэдэг ч юмуу өөр өөрсдийн хүнсний шалгуур стандартаа мэдэж сонгодог болсон. Түүн лугаа тамхийг ч мөн яагаад сонголтоор нь үлдээж болохгүй гэж. Зарим сургуулийн багш нарыг ашиглаж электрон тамхийг бүрмөсөн хориглож импортоор оруулж ирэхийг зогсоох талаар ам мэдэн, амь тэмцэн улайрч эхэллээ. Улсын номер нэг дэх хүнийг энэхүү зорилгодоо ашиглахаар шийдэж. Бүтэшгүй санаа байх оо.

Цахим сэтгэгдлүүдийг харахад санаачилга зөвхөн яагаад ганц электрон тамхи руу чиглээд байгааг ард түмэн мэдэж л байгаа. Янжуурын орлого буураад эхлэнгүүт электрон тамхи руу дайрч эхэлж байгаа нь тодорхой. Үүний цаана электрон тамхи хэрэглэгчдийн эрх ашиг гэж бас бий. Хүүхдээ хянаж чадаагүй хариуцлагагүй эцэг эх, багш нараас болж өөрийн хүссэн зүйлээ хэрэглэж чадахгүйд хүрч, насанд хүрэгчид бид электрон тамхины хэрэглээгээ хязгаарлуулах болж байна уу. Дэмий юм бүү донгос гэмээр байна. Электрон тамхи илүү хортой, янжуур бол ургамлын гаралтай гэсэн тамхины бизнес эрхлэгчдээс бэлдэж өгсөн өндөр үнэтэй, адилхан мэдээллүүд цацагдсаар байгаа. Янжуур бол хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл мөн гэж эмч мэргэжилтнүүд хэдэн арван жилийн турш ярьж сануулсаар ирэхэд хэн хэзээ ямар багш янжуурын импортыг зогсооё гэж Ерөнхийлөгчид хандаж байсын бэ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж электрон тамхийг хуульчлах сургаар худалдагдсан биеэ үнэлэгчид амандаа мөнгө чихүүлж нэг нэгээрээ ил гарч ирж байгаагийн нэг жишээ бол саяхан хэл амтайхан шиг сургуульд томилогдож очсон Болор гээч хүн гэж харж байна.

Энэ хүн тийм л их эх оронч, ирээдүй хойч үеийнхээ төлөө санаа тавьдаг хүн байсан бол эрх мэдлийн суудал дээр сандайлж суусан сайд байхдаа ийм санаачилга гаргаж байхгүй үлийгээ хийж байсан байхав. Одоо 50-иас дээш насныхан бол яршиг л байна. Өдий олон жил өөрсдөө янжуур татаж уушгаар “явдаг” насандаа ирчихээд, үр хүүхэд гэр бүлээ давхар утаж хордуулж хордуулж хохироочихоод одоо болсон хойно буруу үлгэр дууриаллаа үргэлжлүүлэх гэж зүтгээд. Харин ч залуучууд “Агаа эгээ нараа та нар одоо болио. Бид нар аюулгүй, цэвэрхэн, хор багатайг сонгохоо мэднээ” гэж хэлдэг болсон байна лээ шд. Хэрвээ электрон тамхийг оруулж ирэхийг хорьвол буцаад ганзагын наймаачдын аргаар хил гаалиар нэвтэрч гараас гарт нууцаар зарж борлуулах болно. Ингэвэл татвар төлөхгүй болсноороо електрон тамхины бизнес эрхлэгчдэд илүү ашигтай байх үндэслэлтэй. БНСУ-д 21 наснаас дээш хүнд архи, тамхи худалдан борлуулдаг. Худалдагч нар нь 21 хүрээгүй байж магадгүй гэсэн хүний бичиг баримтыг шалгаж үйлчилж байхыг зөндөө л харсан. Баар цэнгээний газар ч ялгаагүй 21 хүрсэн хүнийг орохыг зөвшөөрнө. Овор багатай залуус охид ямар ч эсэргүүцэлгүй бичиг баримтаа шалгуулж байгаа харагддаг. Ийм жишиг Монголд тогтож CU-д 21-ээс доош насныханд архи, тамхиар үйлчлэхгүй гэсэн бичиг хадаатай байдаг. Энэ жишиг бусад бүх дэлгүүр, үйлчилгээний газар жинкнээсээ тогтож заншвал электрон тамхи нь утаат тамхинаас илүү ямар асуудал дагуулж байгааг хайгаад ч олохгүй нь. Аливаа хэрэглээг хорьж, хааж боох нь сайн бөгөөд зөв шийдэл биш. Энэ удаа электрон тамхийг хорьж болно, дараа нь өөр нэгэн донтуулагч бүтээгдэхүүн гарч, таны хүүхдийг мөн л отоод зогсож байна. Энэ үед багш эцэг эхчүүд нийлээд дахиад хорих уу. Насан туршид нь хорьж барах уу. Зүй нь бол нүдний нь өмнө бүх зүйл харагдаж л байг, алийг нь яаж хэрэглэвэл хор хөнөөлгүй вэ гэдгийг хүүхдүүддээ заагаад зөвлөөд өгчихвөл хар тамхи, архи, тамхины нөлөөнд автахгүй насан туршдаа өөрийгөө хянаж амьдрах чадвар сууна.

Ер нь бол болж өгвөл хүн өөрөөсөө нээг их хол зөрмөөргүй байгаа юмаа. Алим модноосоо хол унадаггүй гэдэг шиг. Цахим орчинд ухаантай эрдэм номсог хүн болж гоё харагдах маш чухал. Шодорго царайтай, их юм үзэж нүд тайлсан, амнаас нь дандаа л үнэнч зөв үг урсаж байдаг хүний хайлангууд цахимаар зөндөө. Хар масс буюу нийгмийн дийлэнх идэвхгүй хэсэгт таалагдаж, тэднээс эрхий хуруу авч байвал амьдрал карьерынх нь сэтгэл ханамж тэр ч юм шиг. Орос 3-ын захирал Болор гээч хүн янжуурын бизнесмэнүүдийг дэмжиж, боловсролын салбарт хар мөрөө үлдээлээ дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж