Сон Е Жин, Хён Бин нар хүүхдийнхээ хүйсийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Сон Е Жин, Хён Бин нар хүүхдийнхээ хүйсийг зарлалаа

Сон Е Жин, Хён Бин нар хүүхдийнхээ хүйсийг зарлалаа

“Crash landing on you” цувралаар нь бидний сайн таних Сон Е Жин, Хён Бин нар гуравдугаар сарын 31-нд хуримаа хийсэн. Түүнчлэн анхны хүүхдээ хүлээж буй баярт мэдээгээ зургадугаар сард инстаграмаараа хуваалцаж байв. Тэгвэл Сон Е Жиний агентлаг өнөөдөр /2022.10.28/ албан ёсоор хүүхдийн хүйс болон төрөх хугацааг зарлажээ.

Сон Е Жин, Хён Бин нарын хүүхэд хүү бөгөөд арванхоёрдугаар сард төрөх аж. “Сон Е Жин одоогоор маш сайн байгаа. Тэр хүүхдээ төрүүлэхээр тайван бэлдэж байна” гэж агентлагаас мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, Хён Бин хамгийн сүүлд ‘Confidential Assignment 2: International’ кинонд тоглосон. Кино Өмнөд Солонгост өнгөрсөн сарын 7-ноос эхлэн театруудаар гарч эхэлсэн. Киноны нэгдүгээр анги 2017 онд гарч байсан бөгөөд нийтдээ 48.57 сая ам.долларын орлого олжээ. Солонгосын кино зөвлөлөөс мэдээлснээр нэгдүгээр ангийнх нь тасалбар нийтдээ 7.8 сая ширхэг зарагдсан байна. Хён Бин энэ кинонд Өмнөд рүү томилолтоор явж буй Хойд Солонгосын мөрдөгчийн дүрд тоглодог.

Эх сурвалж: SOOMPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж