Украин хүүхдүүдийг Орост үрчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Украин хүүхдүүдийг Орост үрчилж байна

Украин хүүхдүүдийг Орост үрчилж байна

Украин хүүхдүүдийг Орост үрчлүүлэхээр дайны талбараас авч явсаар байгааг АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Тэднийг ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссийн зохион байгуулалтаар Мариуполиос авч явсан бөгөөд эцсийн зорилго нь Орос айлд үрчлүүлэх аж. Комиссын тэргүүн Мариа Львова Белова өөрөө хүртэл нэг өсвөр насны хүүхэдтэй болсноо телеграмд нийтэлжээ. “AP” агентлагийн судалгаанаас харахад украин хүүхдүүдийг орос хүн болгож хүмүүжүүлэх ажил үргэлжилж байна.

Хүүхдүүд харж хандах хүнгүй, эцэг эх нь байхгүй учир ийм үйлдэл хийж байна гэж Москва тайлбарласан. Гэвч ачир дээрээ хүүхдүүдийг зөвшөөрөлгүйгээр албадан Украинаас гаргаж, эцэг эх чинь эрж сураглаагүй гэж худлаа мэдүүлж байгааг “AP” агентлаг баталж байна. Эцэг эх нь байсан ч байгаагүй ч дайнд нэрвэгдсэн хүүхдүүдийг өөр улс, өөр соёлд өсгөх нь геноцидын нэг хэлбэр гэж үзжээ. Учир нь энэ бол нөгөө үндэстнийхээ онцлог хэв шинжийг устгах гэсэн нэг оролдого юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үрчлэлтийг илт дэмжиж байгаатай энэ нь холбоотой аж. Угтаа бол ОХУ-ын хуулиар гадаад хүүхэд үрчилж авахыг хориглосон байдаг. Гэвч  эцэг эхийн хараа хяналтгүй украин хүүхдүүдийг үрчлэн авч, иргэншил олгоход хялбар болгох зарлигт ерөнхийлөгч Путин тавдугаар сард гарын үсэг зурсан. Ингэснээр украинчууд болон хүүхдүүдийн амьд үлдсэн хамаатан садан нь тэднийг эргүүлж авахад хэцүү болох юм.

Орос улс украин хүүхдүүдэд тохирох гэр бүлийн бүртгэлийг бэлдэж, иргэншил авсан хүүхэд бүрт мөнгө агч байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 1000 евро хүртэлх мөнгийг олгохоор зохицуулжээ. Түүнчлэн украин хүүхдүүдэд зориулсан зуслан ажиллуулж, эх оронч хүмүүжлийн хичээл ордог, Донбассаас ирсэн хүүхдүүдийг орос гэр бүлтэй холбох тусгай утас ажиллуулдаг гэлээ.

“Эцэг эх нь нас барсан бол хүүхдүүдийг хамгаалж, ядаж л украин айлд үрчлүүлэх ёстой” гэж Дайны гэмт хэргийн асуудал хариуцсан АНУ-ын Элчин сайд асан Стефен Рэпп хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж