“Модон индэр”-ээс салаагүй Монгол

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

“Модон индэр”-ээс салаагүй Монгол

“Модон индэр”-ээс салаагүй Монгол

Төрийн албанд харьяалагддаг том, бага гэлтгүй дарга нар томилолт, уулзалт, орон нутгийн хэлэлцүүлэгт явахдаа ой мод, уулын бэлд ч хамаагүй индэр залдаг. Угтаа Монгол Улс цахимжиж яваа орон гэхэд дээрх үзэгдэл өрөвдөлтэй. Дэлхийн бусад хөгжиж буй орнууд ч энэ жишгийг халаад удаж буй. Гэтэл яагаад монголд өнөөг хүртэл модон индэр, улаан хивсийг бүхий л ёслолын ажиллагаанд засдаг хэвээр байна вэ?

Монгол хэлний их тайлбар тольд индэр гэдэг нь илтгэгчийн үг хэлэх өндөрлөг ширээ, тайз. Товчоор бол тусгай ширээний хойноос зогсч илтгэх талбар гэж тайлбарласан байдаг.

Гэтэл төрийнхөн индрийг бамбай мэт бүхий л уулзалтдаа ёслол төгөлдөр ашиглаж байгаа нь утгагүй. Өөртөө сүр нэмэх гэсэн үү, иргэддээ итгэл төрүүлэх оролдлого уу хэлэхэд бэрх. Ямар ч байсан ч модон индрийг албан өрөөнөөсөө алсад зорьж авч очиж засна гэдэг бол зайлшгүй чухалд тооцогдож буйн хэлбэр. Гол нь ямар илтгэл, мэдээллийг хүргэхдээ хаана, хэрхэн индрийг байршуулах зэрэг соёлыг төрийнхөнд зөвлөхгүй бол энэ мэт үзэгдэл удаа дараа давтагдаж байгаа юм.

Тухайлбал, сүүлийн жишээ гэхэд цахим хуудаст иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын индэртэй танилцуулга.

Индэр гоёл чимэглэл биш хэдий ч төрийнхний хувьд зайлшгүй байх ёстой материал. Үүнийг дээрх тохиолдол мэт олон жишээнүүд баталдаг. Олны эгдүүцлийг хүргэж байгаа асуудал нь цахим хөгжил, шилжилтэд нэгдсэн хэрнээ монголын дарга нар нь цаас, модон индэр, улиг болсон хивснээсээ салж чадахгүй байгаа явдал. Төвлөрлийг сааруулах, төрийнхний ажлыг чанаржуулах, иргэдэд хүндрэл учруулдаггүй байх өнөөх тогтолцооны мөн чанар нь ердөө тогтсон хэв шинж дээр нь ирээд гацдаг. Үүний жишээ нь даргын албан тушаал хашдаг төрийнхний баримталдаг бичигдээгүй ёс.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам өнгөрсөн сард НҮБ, Засгийн газартай хамтран олон улсын хурал зохион байгуулсан. Тус  үеэр НҮБ  Монгол Улс цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарласан билээ.

Гэвч бодит байдал дээр цахимжсан улсын төрийн өндөр, дээд албан хаагчид нь улиг болсон хэлбэрээсээ салж чадахгүй байгаа нь цахим хөгжлийг хойш татаж буй явдал гэдгийг олон хүн илэрхийлж буй. Тэгвэл тогтолцоонд үүссэн бичигдээгүй ёс, соёл гэх гажуудлаасаа хэзээ салж индэргүй илтгэх чадвартай дарга нар бий болох вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж