"Эх дэлхийн мисс"-ийг чимсэн Монголын миссүүд

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

"Эх дэлхийн мисс"-ийг чимсэн Монголын миссүүд

"Эх дэлхийн мисс"-ийг чимсэн Монголын миссүүд
"Эх дэлхийн мисс-2022" тэмцээн Филиппин улсын Манила хотод арваннэгдүгээр сарын 12-29 өдрүүдэд болно. Уг тэмцээн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг дэлхий нийтэд сурталчлан таниулах түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байдгаараа бусад тэмцээнээс ялгаатай. Монгол Улсын хувьд энэ тэмцээнд 2010 оноос хойш албан ёсоор оролцож байна. Ингээд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон миссүүдээ танилцуулъя.

  • Мисс С.Нандин

“Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцохоор болжээ. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулан С.Нандин гэр бүлээрээ олон жилийн турш зуу, зуун мод тарьж ургуулснаар, өдгөө 3000 гаруй мод, бут тарьжээ. Энэ зун гэхэд 600 ширхэг гацуур тарьсан байна. Энэ жилийн тэмцээнд 120 гаруй улсын гоо бүсгүйчүүд оролцох юм.

  • Мисс Б.Баттогтох
Монголын мисс Б.Баттогтох “Miss Eart-2020” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Англи, хятад, итали хэлтэй тэрбээр Итали Улсад тогооч мэргэжлээр суралцаж төгссөн. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол руу хандсан төсөл хэрэгжүүлж, утааны асуудалд гол анхаарлаа хандуулан гэр хорооллыг хийн сүлжээгээр холбох төслийг боловсруулан оролцож байсан.
Тэрбээр Шанхайд " Women in Renewables of the Year", Дубайд "Сэргээдэх эрчим хүчний холбооны Элч" гээд олон улсын хэмжээний шагнал урамшуулал гардсан, туршлагатай нэгэн юм.
  • Мисс Ц.Аззаяа
Мисс Ц.Аззаяа “Эх дэлхийн мисс-2019” гоо бүсгүйн тэмцээнд оролцох үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлж байв. Мисс Ц.Аззаяагийн хувьд “Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн тэргүүн миссийн титмийг зүүсэн.

Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс сайн таних биз. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Харин загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь юм.

  •  Мисс О.Цацрал

Мисс О.Цацрал Монголд радиод 13 жил ажиллаж байгаад, монгол залуустаа англи хэл дээр шинэлэг хөтөлбөрүүд хүргэхээр АНУ-д суралцаж байсан. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сард “Мисс Азиа Америка” 30 жилийн ойн төсөлд Монгол Улсаа төлөөлж оролцсон. “Miss Global Ambassadors” буюу Эх Дэлхийн Элч төлөөлөгч м исс гэсэн нэр хүндтэй өргөмжлөл титмийн эзэн болж байжээ.

  • Мисс Б.Төгс-Амгалан

Мисс Б.Төгс-Амгалан нь "Азтай хүүхэд" сангийн үүсгэн байгуулагч бөгөөд хүүхдийн хөгжлийн төлөө цөөнгүй хүмүүнлэгийн ажлыг санаачилсан мисс. Тэрбээр соёл судлаач мэргэжилтэй. Тэр дундаа Буддын бяслахуйн соёл судлаач аж.

“Аз молл” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал түүнийг ажил хэрэгч сайхан бүсгүй гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэрбээр эх орноо төлөөлөн "Miss  Canada Globe" тэмцээнд маш амжилттай оролцож шилдэг 10  миссийн нэгээр шалгарч, амжилт үзүүлсэн.

  • Мисс Э.Азбилэг

“Эх дэлхийн мисс-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Э.Азбилэг өрсөлдөж байв. Тэрбээр “Авьяаслаг мисс” шалгаруултын тэргүүн байрыг эзэлсэн. Харин  Чех, Хайте улсын миссүүд авьяасаараа удаалж байжээ.

Тэрбээр 1992 оны наймдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын уран нугараач, загвар өмсөгч, сайхан бүсгүйн тэмцээний оролцогч юм. Нийслэлийн 31 дугаар дунд сургуулийг төгссөн. Мисс бүсгүй есөн  настайгаасаа Д.Отгонцэцэг багшийн удирдлага дор уран нугаралтаар хичээллэж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тул 2013 онд 21 насандаа Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн. Мөн топ модель Х.Бадамгэрэлийн шавь юм.

  • Мисс А. Баярцэцэг 

Мисс А.Баярцэцэг 2015 онд "Эх дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байжээ. Тэрбээр дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм.

Мөн тэрбээр үндэснийхээ бүжгийг бүжиглэн сонирхуулснаар авьяасын үзүүлбэрээрээ шилдэг аравт шалгарч чадсан билээ.

  • Мисс И.Төгсөө

"Эх Дэлхийн Мисс-2014” тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн оролцсон Идэрсайханы Төгсөө эцсийн шатны найман  гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвдэж байв.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дөрвөн том тэмцээний нэг болох "Miss Earth" тэмцээнийг байгаль эх дэлхийн гоо үзэсгэлэнг хайрлан хамгаалах уриан доор жил бүр зохион байгуулдаг. Мисс И.Төгсөө нь 2009 онд болсон “Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд  хоёрдугаар байр эзэлж Монголын үе үеийн гоо бүсгүйчүүдийн олон улс дахь амжилтыг ахиулж байсан.

  • Мисс Б.Баярцацрал

 “Miss Earth-2013” тэмцээнд мисс Б.Баярцацрал эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан билээ. Тэрбээр спортлог миссийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэний зэрэгцээ шилдэг тавд шалгарсан юм. Гэвч түүнийг эцсийн шатны шалгаруулалтанд оруулаагүй.

  • Мисс Т.Батцэцэг

Филиппинд болсон “Эх дэлхийн мисс-2012” шалгаруулах 12 дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн анх удаа оролцсон. Таван тивийн 80 гаруй орны бүсгүйчүүд 21 номинацид өрсөлдсөнөөс Т.Батцэцэг “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй том амжилт байлаа.

“Шилмэл загвар” агентлаг, “Miss Mongolia” ассосиациас хамтран зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадмын төгсгөлийн шатанд 21 охин өрсөлдсөнөөс тэргүүн миссийн титмийг Б.Бадамцэцэг зүүж, “Дэд Мисс”-ээр Т.Батцэцэг шалгарсан. Энэ түүний амжилтын эхлэл байв.

  • Мисс Б.Гантогоо

Мисс Б.Гантогоогийн хувьд 2010 онд "Эх дэлхийн мисс" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан. Тэрбээр “Miss Mongolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс бүсгүй олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан. Дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр одоо "Мисс, аялал жуулчлалын холбоо" байгуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж