Б.Ганхуягийн өрөөнд нэгжлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Б.Ганхуягийн өрөөнд нэгжлэг хийж байна

Б.Ганхуягийн өрөөнд нэгжлэг хийж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнөөдөр /2022.10.27/ ажлаа хүлээлгэн өгсөн. Яг одоо түүний албан өрөөнд хуулийн байгууллагынхан нэгжлэг хийж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан.

Засгийн газрын тогтоолын дагуу тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг даалгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж