Ши Жиньпин: Хятад улс АНУ-тай хамтарч ажиллахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Хятад улс АНУ-тай хамтарч ажиллахад бэлэн байна

Ши Жиньпин: Хятад улс АНУ-тай хамтарч ажиллахад бэлэн байна

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Бээжин нь  аль аль талдаа ашигтай байдлаар хамтран ажиллах арга замыг хайж олоход бэлэн байна” гэж хэлжээ. Түүний энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ирэх сард Индонез улсад уулзаж магадгүй гэх таамгийг бататгажээ. Тэд Индонез улсад болох Их-20 орны чуулганд оролцох нь батлагдсан ч хоёр талын уулзалт хийх эсэх нь батлагдаагүй байгаа юм.

Ши Жиньпин “ Хятад, АНУ нь их гүрний хувиар дэлхий дахинд тогтвортой байдлыг бий болгохын төлөө харилцаа хамтыг ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй” гэж хоёр орны харилцааны асуудлыг хариуцсан үндэсний комиссын хуралдаанд хэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Вашингтоны зүгээс Хятад улстай зөрчилдөх бодолгүй” гэж мэдэгдсэн байна.

Хоёр орны харилцаа Бээжин- Оросын нөхөрлөл болон Тайванийн асуудлаас болж улам зөрчилдөх болсон. Улмаар АНУ нь технологийн компаниудыг Хятадад хагас дамжуулагч нийлүүлэхийг хориглох арга хэмжээг авч эхэлсэн юм.

АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд удаа дараа айлчилсан нь Хятадыг эгдүүцүүлсэн. Эдгээр айлчлалуудыг Хятадын талаас дүгнэхдээ Тайванийн арал дээр АНУ  "аюултай дохио" илгээж байна гэж мэдэгдэж байв. Мөн Коммунист намын ХХ их хуралд хэлсэн үгэндээ Ши Жиньпин Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцсон хэний ч эсрэг хүч хэрэглэхээ мэдэгдсэн.

Xi and Biden are expected to attend a G20 summit in Bali, Indonesia, in November, but no information has been officially released on the possibility of a meeting between them.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж