Гурван жилийн дараа: М.Энхболд яваад яав?

Хуучирсан мэдээ: 2022.10.28-нд нийтлэгдсэн

Гурван жилийн дараа: М.Энхболд яваад яав?

Гурван жилийн дараа: М.Энхболд яваад яав?

СҮҮЛЧИЙН “ТЭМЦЭГЧ” СУУДАЛДАА ТУХЛАВ

Өөрөө өөрсдийгөө “Шударга таван гишүүн” гэж өргөмжилж, цаасан малгай өмссөн тэд хүссэндээ хүрчээ. Давжаа парламентын дэд дарга байх дэндүү жижигдсэн сүүлчийн тэмцэгч сайдын суудлаа авлаа. Шан харамж авахдаа ёс юм шиг хэлдэг монголчуудын уламжлал үзэл суртлын үгийг өнжөөхгүйгээ тэр мэднэ…

Т.Аюурсайхан: Сайдын суудал бол шагнал биш хүнд хэцүү ажлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар авлаа.

Ийнхүү “МАНАН бүлэглэл”-ийг М.Энхболдыг түлхэн зайлуулсан сүүлчийн тэмцэгч суудлаа эзлээд, сайхандаа жаргав.Олноос оноо авахын тулд орлоготой байх, эрүүл эдийн засгийн эсрэг онцгойрч, попорч явдаг тэрбээр олигтой зүйл хийх нь юу л бол…

М.ЭНХБОЛДЫН ЗӨН

Ишиг эврээ ургахаар эхийг мөргөнө гэгчээр албан тушаал, эрх мэдэл, хөнгөлөлттэй сангийн мөнгөний төлөө М.Энхболдыг огцруулахаар 43 гишүүн санал өгсөн билээ. Тэр үед М.ЭнхболдМонголын төрд захирах, тулгах, дарангуйлах,өөрийн хүслээр бүгдийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна” гэсэн нь өнөөдөр биелэлээ олов. Албан тушаалд очихгүй гэсэн Л.Оюун-Эрдэнэ яалаа? Үг сөрсөн бүхнийг дарамтлах маягтай. Дайсан нэрээр тодруулахаар бусдыгаа айлгах зальтай.Бурууг бусад руу чихнэ. Бүх үзүүлэлт нь хасах руу тэмүүлж байхад энүүнээс дор байх байсан гэж ичгүүргүй өөрийгөө хаацайлна. Ялархсан, тунирхсан, яг айлын эрх жаал шиг авирлана.

Чонотой нийлсэн нохой чононоос аюултай гэдгийг Ж.Батзандан, Х.Баттулга нарын жишээнээс харж болно. Ах нь албан тушаалын хэрэгт холбогдоход хэн рүү боргож, хэн рүү ноцсоныг би ч, та ч, тэд ч, бид бүгдээрээ л харав, сонсов. Хөгжлийн банкны асуудлаар цагдан хоригдсон Ж.Батзандангийнхаа биеийн байдлыг ямар байгаа талаар өмгөөлөгчөөс нь асууснаа Хууль зүй, дотоод хэргийн сайд нуусангүй.Авлигын сүлжээ, МАНАН дэглэмийг устгана гэж явсан хамтрагчдаа нөхрийн ёсоор анхаарал тавих нэг хэрэг. Харин шударга ёс, хууль сахиулах салбарыг толгойлсон төрийн сайд ийн ялгавартай юм яриад зогсохдоо уг нь ичмээр…

Х.Баттулгын хийсэн тухайн үед ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг “төмсөгдөж” байгаад М.Энхболдыг явуулж, шүүхийн хараат бус байдал руу халдаж Монголд хичнээн их гай тарьсныг бид улсаараа амссан. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ эргээд түүн рүү ноцоод эхэлснийг өнгөрсөнд өрнөсөн үйл явц хэлээд өгнө.

Одоо л тэдний тар нь танигдаж байна. Хуучныг нь сануулбал тэд хэрхэн худлаа гөрдөхөө хэзээний бодчихсон яваа улс. Тиймээс  юу хэлснийг эргээд харвал ялгаагүй эрх мэдэл, сандал суудлын төлөө яаж улайран явж байсныг нь ядах юмгүй ойлгох болно.

У.Хүрэлсүх: МАНАН гэж бүлэглэл байдгийг хүмүүс ярьдаг.Үнэхээр байдгийг нь өөрийн биеэр мэдэрлээ. “60 тэрбумын  бичлэг” үнэн. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь ч үнэн. 

 

Ж.Батзандан: МАНАН бүлэглэл хууль хяналтын байгууллагыг авчихсан. МАНАН төрийн өмчит компаниудыг биш хууль хяналтын байгууллагыг хувьчлаад авчихсан.

 

Ингэж л тэд хэлцгээж байсан. Х.Нямбаатар, Ж.Батзандан хоёр ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдоод л авсан. Л.Болд Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авсныг гүйцэтгэх засаглалын тэргүүн жиндүүхэн өрөөнд суудагт санаа зовнидог Ж.Мөнхбат илчилж л байсан. Л.Оюун-Эрдэнэ андлалын хөшөө нэрээр ямар нохойн жогорхой хийгээд буулгасныг монголчууд бултаараа харсан.

Т.Аюурсайхан: Ёс зүйн хэм хэмжээнээс эмээж, хариуцлагатай албан тушаалд шунан дурладаг байдлыг таслан зогсооно. 

 

Х.Нямбаатар: Нэг хүний суудлын үнэ цэнэтэй хууль тогтоох дээд байгууллага гэж дэлхийн хаана ч байхгүй.

 

 

М.Энхболдын хэлдгээр шинэ МАНАН үүссэн нь ч үнэн. МАН албан тушаалын төлөө одоо өвөр түрийндээ хөлөө жийлцэж байна. Ингэхдээ Үндсэн хуулиар хүртэл тоглоод авлаа. М.Энхболд явсан. Тэд ирсэн. Тэдний тэмцэл төгрөгийн уналт, үнийг өсөлт, ядуурал, ажилгүйдлийг л гааруулчихлаа. М.Энхболдын ивээлд багтах гэж их хурлын танхимд өмөөрч суусан зусарчид одоо тэднийг “долоож” байна.  Гурван жилийн тэртээх өдийгөөс эхэлсэн тэмцэл өнөөдөр өрийн таазыг өндөрсгөж, эдийн засгийг сөхрүүлснээс өөр олигтой юм авчирсангүй. Өнөөгийн түгжрэл, газрын наймаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн нь М.Энхболд мөн үү, мөн. Түүнээс дутахааргүй зовлонг залгамжлагчид нь амсуулж байгаа нь ч бас л үнэн. М.Энхболдын буухдаа хэлсэн үгээр энэхүү бичвэрийг дуусгая.

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар солихгүй ээ! 

 

М.Энхболд: Би МАНАН байгуулахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн УИХ-д  65 гишүүнтэй намыг хүлээлгэж өгсөн. Шинэ МАНАН үүсэх вий гэдгээс айж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж