Путины “загалмайлсан охин“ Ксения Собчак эх орноосоо дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Путины “загалмайлсан охин“ Ксения Собчак эх орноосоо дүрвэжээ

Путины “загалмайлсан охин“ Ксения Собчак эх орноосоо дүрвэжээ

ОХУ-ын сэтгүүлч, нэвтрүүлэгч Ксения Собчак эх орноосоо дүрвэж, Литва улсад амьдарч буйг тус улсын эрх баригчид баталжээ. ОХУ-ын хэвлэлүүд өмнө нь Кирилл Сухановд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйтай холбогдуулан Собчакийг ОХУ-д баривчлах ёстой гэж гэж бичиж байв.

Литвийн Төрийн аюулгүй байдлын газрын дарга Дариус Яунишкис "Ксения Собчак Литва улсад бий. Израилийн иргэний хувьд виз авах шаардлагагүй. Тэр энд ирээд, би андуураагүй бол 90 хонож байна. Тийм ээ, бид түүний Литвад амьдарч буйг баталж байна" гэж хэлжээ.

Собчакийн хувьд эх орноосоо дүрвэсэн талаар өнөөдрийн байдлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.

Олон нийтийн сүлжээгээр Собчак Литвийн хилийг явганаар давж буйг харуулсан бичлэг таржээ. Үүний зэрэгцээ төрийн мэдээллийн агентлагууд хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээллээс иш татан “Телевизийн хөтлөгч эх орноо орхисон” гэх дэлгэрэнгүй мэдээллийг идэвхтэй нийтэлж эхэлсэн байна.

"ТАСС" агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлээс иш татан “Тэр Мягмар гаригийн шөнө Москвагаас гарсан. Үүний зэрэгцээ тэрбээр өчигдөр интернэтээр Дубай руу, өнөөдөр Турк рүү нисэх онгоцны тийз худалдаж авсан. Тэр бүгдийг төөрөгдүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн. Улмаар Беларусь улсаар дамжин Литвад нэвтэрсэн" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Собчакийг баривчлах шийдвэр гарсан байна. ТАСС болон RT агентлагийн эх сурвалжууд сэтгүүлчийг хээл хахуулийн хэрэгт сэжигтнээр татсан гэж мэдэгдэж буй ч энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа аж.

Тверскийн шүүхэд өнгөрсөн Лхагва гаригийн орой Собчак Кирилл Сухановд холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Шүүхээс түүнийг урьдчилан хорих төвд хоёр сарын хугацаагаар хорьж саатуулах шийдвэр гаргасан байна. Шүүх хурал дээр танилцуулсан хэргийн материалаас харахад, Сухановыг "Ростек" компанийн тэргүүн Сергей Чемезовоос 11 сая рубль авсан хэрэгт буруутгажээ.

Өмнө нь засгийн газрыг дэмжигч “Telegram 112 суваг” энэ хэргийн хохирогч нь телевизийн продюсер Тина Канделакигийн нөхөр, "Ростек" компанийн Тусгай томилолт хариуцсан захирал Василий Бровко байсан гэж бичсэн байна. Тверьт өнгөрсөн долоо хоногт Собчактай хамт ажиллаж байсан сэтгүүлч Сергей Ерженкова, Евгения Теренова нарыг барилчилж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тэд өнгөрсөн гуравдугаар сард Рязань муж дахь Лениний хөшөөний тавцан дээр "Путин, зайл!" гэж бичсэн аж. Өнгөрсөн наймдугаар сард шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус бүр 15 мянган рублийн торгууль ногдуулсан байна.

"Daily mail"-д Владимир Путины “загалмайлсан охин” ОХУ-ыг Украинд түрэмгийлсэнийг шүүмжилсний дараа цагдаа нар гэрт нь нэгжлэг хийснээс хойш хэдэн цагийн дараа буюу өчигдөр өглөө эх орноосоо дүрвэсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж