Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдаан 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдааныг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр Комиссын XVI хуралдааны протоколын хэрэгжилт, хоёр улсын худалдаа, эдийн засаг хамтын ажиллагаанд гарсан амжилт, дээд, өндөр түвшний айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг дүгнэж, дараагийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцжээ.

Цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж буйд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлж, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Хуралдаанаар “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцсон байна.

Хоёр улсын хоорондын худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг асуудлаар ярилцжээ. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн хоорондын комиссын XVII хуралдааны дүнгээр хоёр тал протокол байгуулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж