Б.Ганхуяг Ж.Ганбатад амжилт хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг Ж.Ганбатад амжилт хүсэв

Б.Ганхуяг Ж.Ганбатад амжилт хүсэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр шинээр томилогдож буй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нартай уулзаж, ажилд нь амжилт хүсч байгаагаа илэрхийлжээ. Б.Ганхуяг өчигдөрхөн "Ажлаа хийгээд өрөөндөө л БЭТ-тэйгээ цуг сууцгааж байна шүү манайхаан. Хэн, хаагуур юу яриад цуурцгаагаад байна. Дэмий биз дээ" гэж жиргэсэн удаатай. Тэгвэл өнөөдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан.

Засгийн газрын тогтоолын дагуу тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг даалгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж