Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр товложээ.