Нэг л их "үнэн"-ээ хэлсэн хүн | News.MN

Нэг л их "үнэн"-ээ хэлсэн хүн

Нэг л их "үнэн"-ээ хэлсэн хүн

Нэг л их "үнэн"-ээ хэлсэн хүн

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг ойрын хугацаанд шийдэж чадахгүй “үнэн”-ээ дахин мэдэгдлээ. Тэрбээр үүний өмнө буюу энэ сарын 4-ний өдөр мөн л үнэнээ хэлж, ойрын хугацаанд хотын түгжрэлийг бууруулж чадахгүй, ард түмэндээ худлаа хэлээд яах вэ, түгжрэлийг 5-10 жилийн дотор бууруулна гэсэн бий.

Тэгвэл  өнөөдөр (2022.10.27) “Дарга нар замаа татуулж, өөрсдөө түгжрэхгүй явдаг уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Би түгжрээд явдаг. Гэхдээ заримдаа маяак (тусгай дуут дохио) татаад ордог, үнэнээ л хэлье. Засгийн газрын хуралдаанд, энд тэнд дуудагддаг. Яармаг явчихвал ирэх гэж хоёр цаг болно. Харин ойрхон бол алхаад явчихдаг" гэж хариулав.

Мөн хотын дарга түгжрэлийг өнөө, маргаашдаа бууруулж чадахгүй "үнэн"-ээ хэлэв. Тэрбээр “Яармагийн түгжрэлийг бууруулахын тулд гүүрэн байгууламж хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжийн ажлыг хувийн хэвшлийнхэн хийхээр гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад эхлүүлчихсэн. Богд уулын хойд хормойгоор хурдны замтай холбогдож, Яармагийн ачааллыг 50 хувь бууруулах бүтээн байгуулалтын ажил.

Түгжрэлийг илбийн юм шиг шийдчихгүй. Жишээлбэл, Яармагийн түгжрэлийг нийтийн тээврээр шууд шийдчихгүй. Бууруулахын тулд хоёр түвшний огтлолцох гүүрэн байгууламж барих, ухаалаг удирдлагын систем бий болгох, зөрчил гаргасан, торгууль хураамж төлөөгүй зэрэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх мэтчилэн асуудал бүрд хариуцлагын тогтолцоо бий болгож байж түгжрэлийг 5-10 жилийн дотор үе шаттайгаар бууруулна" гэв.

Хотын даргын хэлснээр, нийслэлийн түгжрэл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэгтэй холбоотой 300 гаруй асуудлыг 36 болгож багцалжээ. Үүнээс 27-г нь үндэсний компаниудтай хамтран шийдэхээр ажиллаж буйгаас өнөөдрийн байдлаар 12 нь хэрэгжиж эхэлсэн байна.

Д.Сумъяабаатар “Цаашид үе шаттайгаар төслүүдийг хэрэгжүүлснээр 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд Улаанбаатар хот цахим хот болно. Уг ажлын зардал 23 тэрбум бөгөөд хэрэгжүүлснээр гарах шууд болон дам нөлөөг мөнгөөр хэмжишгүй, энэ бол хөгжлийн хурдасгуур” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-27 66.181.161.60

ЭНЭ МУДАКААС БААСАА ХҮЛЭЭНЭ ГЭЖ . ЮУ ХИЙВ ХЭДЭН ГРАЖ Л НУРААЛАА. ЗҮГЭЭР ЦИРКЭЭ ӨГӨӨД ГАЗРЫН ГАВААР ОРООД АЛГА БОЛ

Avatar

Ард түмэн 2022-10-27 66.181.181.168

Ажлаа өгөө ард түмнээ хангалттай доромжиллоо хүрлээс дутахааргүй сайхан ярьдаг нөхөр юмаа нүдэнд харагдаж гарт баригдсан ажил алга даа мөнгө л идээд байх юм том баагаад л ард түмнээ яаж амьдарж байгааг хар л даа

Avatar

Үнэн үнэн үнэн 2022-10-27 66.181.183.62

Ийм худлаа боловсрол мэдлэг чадвар хомс дарга нар улсыг дампууруулж бна.бүх юм болж өнгөрсний дараа тэд юу ч болоогүй юм шиг инээд алдаад энэ тэнд худал ярьж,хулгай хийж олсон ард түмний хөрөнгөөр аятайхан сайхан амьдарцгаана даа.Энэ бдал манайд хэвшсэн нэг бүлэглэл загвар болж дээ.Гарч ирэхдээ бүгд худлаа амлаж ард түмэн эх орныхоо төлөө сайн схан бүхнийг хэдэн мянга ч хамаагүй давтан ярьж гарч ирдэг.Гараад энэ бүхнээ мартаж хувийн ашиг сонирхол бүлэглэл энэ тэрийнхээ төлөө болж хувирдаг

Avatar

Зочин 2022-10-27 103.10.21.249

би бөх болхоор чадахгүйнээ гээд үнэнээ хэлчихээ юу ч хийгээгүй 420 г цацчаад юугаа чалчаад бна өрөвдөх хүн байхгүй шзү

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-10-27 202.9.46.69

түгжрэлийг бууруулахад ихи нөлөөтэй бас энэ зогсоолын асуудлыг шийдээгүй байгаа цагт яаралтай шийдэх ёстой нэг ажил бол бусад орны жишгээр машин авах иргэн нь авсан машинаа хаана байршуулах хадагалах асуудлаа шийдсэн байх,,,тэгээд машмны дугаарын доор нь машин тавьдаг газарын хаяг утасны дугаар нь байж байдагдаа

Avatar

уугуул 2022-10-27 202.72.245.125

гол нь циркийг хэл амгүй болгох зорилготой бсан бх бусад пантааз…

Avatar

Иргэн 2022-10-27 139.5.217.37

Та нар юу ч хийж чадахгүй бна!!!!!Түцээр амьдралаа залгуулж бхйгаа хүмүүсдээ эвтэйхэн газар олгож шийдэж чадахгүй ачиж байгаа Зэрлэг үйлдэл Мөн бөөн цагдаа нараар бариулж дээрэлхэж быгаа чинь ёстой буруу үйлдэл шүү ?????!!!! цагдаа нар ч бөөнөөрөө хэрэгтэй зүйлд байдаггүй л юм байнлээ..ард түмэнээ дарлах болохоор олуулаа юу вэ !!!!!!!ёстой Комнист фаситуд юмуу — мэдлэггүй ажилгүйн цагдаа болсон!!!!!Харин ч цагдаа нараа шалгалт явуул ард түмэний өмнө хүлээсэн үүргийг нь зааж өг

Avatar

Зочин 2022-10-27 66.181.182.83

ajlaa ogvol taarna.

Avatar

Зочин 2022-10-27 192.82.82.23

20 ХҮНИЙ ГРАЖ БУУЛГАХ НЭГ ОЛИГАРХЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫГ БУУЛГАХАД ТЭДГЭЭР ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ ХЭДЭН ХҮН ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛ ГЭЖ БОДХООР ХАМААГҮЙ ИХ ХҮНИЙ ЭРХ ХҮНДЛЭГДЭЖ ТЭР ХИРЭЭРЭЭ СУМЯАБАЗАРЫН НЭР ХҮНД ӨСӨХ БОЛНО ДАРГАД АМЖИЛТ ХҮСЬЕ ЗОРИГТОЙ АЖИЛЛА

Avatar

Зочин 2022-10-27 192.82.81.251

Unengui Hun yum chin hmaagui

Avatar

СУМТАЙБУЗАР 2022-10-27 202.55.188.43

Хееш СУМТАЙБУЗАРАА, чи тэр дампуу Ундэсний Херенге Оруулалтын банкандаа хийсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг терд нь гаргаж егеечээ муу луйварчин минь бутэн 4 жил телехгуй луу унжиж байнa. Бас тэр Монгол Банкнаас авсан 14 тэрбум, Монголын циркийг буцааж ег муу ухэж далд орж байхдаа таарсан луйварчин Одоо хотын тесев (тугжрэлийг багасгах) 420 тэрбумаар дураараа дургиж байгаа муу луйварчин

Avatar

Зочин 2022-10-27 202.55.188.83

Монголчууд хот дотороо тоорчихоод яваад байна хотын даргаа! Олон улсын Циркийн тоглолтоо узэх гээд л Бохийн оргооний гадна зогсоод л байна!! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая эсвэл баян олгийд ажиллуулж Улаанбаатар хотын тугжрэлийг бууруулахад нэмэр болгое!

Avatar

Иргэн 2022-10-27 202.9.40.6

Энэ малыг шоронд нь суулгаач. Циркээ, хувийн банкиндаа ард түмнээс хулгайлсан мөнгийг нь буцааж аваач. Юун хотын дарга. Цайчихсан луйварчин шүү дээ. Шүүх, АТГ ажлаа хийгээч.

Avatar

Зочин 2022-10-27 103.229.121.84

Энэ мулгуугаас яаж сална аа. МАН ард түмнээ хэтэрхий доромжилж байна даа.

Avatar

Зочин 2022-10-27 59.153.115.129

хэн ч гарсан яг адилхан бугшсан зам хэцүү дээ

Avatar

Зочин 2022-10-27 66.181.160.67

хэн ч энэ түгжрэл бууруулж чадахгүй хотоо нүүлгэх нэг бол замын ачаалалдаа таарсан машин хязгаартай явуулах нэг бол бүгд нийтийн тээвэртээ суух эсхүл метро өөр арга байхгүй

Avatar

Зочин 2022-10-27 66.181.182.83

Түгжрэл бууруулдаггүй юмаа гэхэд ядахдаа хогоо ч ачиж чадахгүй байна шүү дээ, хотын байшин бүрийн гадаах хог нь сагсан байна даг.

Avatar

АЖЛАА ХИЙ 2022-10-27 202.131.248.198

ХОТЫГ МЭДЛЭГТЭЙ, СЭТГЭЛТЭЙ, ЗҮТГЭЛТЭЙ, ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХ ХҮНЭЭР УДИРДУУЛАХ ЮМСААН. ТҮГЖРЭЛЭЭС БОЛЖ АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛ УЛАМ ГААРЧ, ХАНИАД ТОМУУ Ч САЛАХАА БАЙЛАА. ХАМГИЙН АЙМШИГТАЙ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ЯМАР ИХ ГАРЧ БАЙНАА.
ИРГЭДЭЭ ЯДУУРУУЛАХ ТУСАМ АМЬ ЗАЛГАХ ОРЛОГОТОЙ БОЛОХЫН ТУЛД ХУУЧИН МУУ МАШИН АВААД Ч БОЛТУГАЙ ХАЛТУУРАНД ЯВАХ ХҮМҮҮС УЛАМ ИХСЭЖ, ТҮГЖРЭЛД ХУВЬ НЭМЭР БОЛОХ ЮМ ДАА.
ҮҮНИЙГ АН, МАН-ЫН УЛС ТӨРЧДИЙН ХЭН НЬ Ч ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ТОВ ТОДОРХОЙ ХАРУУЛЛАА.

Avatar

Эзэн хичээвэл юу гэдэг билээ ⁉️ 2022-10-27 202.126.90.96

ОДООГИЙН ИЙМЭРХҮҮ ТӨЛӨВШИЛТЭЙ , НИЙГЭМ АРД ИРГЭДТЭЙ, ИЙМЭРХҮҮ ТӨР ЗАСАГТАЙ БАЙГААД БАЙВАЛ ТҮГЖРЭЛ ХЭЗЭЭЭ Ч АРИЛАХГҮЙ ҮҮРД ҮРГЭЛЖИЛНЭ…☝ ТЭХЭЭР ТӨР ЗАСГИЙГ АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ Л ДУР ЗОРГООРОО ХҮСЛЭЭРЭЭ 4 ЖИЛ ТУТАМД БАЙГУУЛДАГ ☝
АРД ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ, УХАМСАР, ХАРИУЦЛАГА, САХИЛГА БАТ, ТӨЛӨВШИЛӨӨС Л ХАМАГ ЮМС ШАЛТГААЛЖ БАЙГААА ☝

Avatar

зочин 2022-10-27 202.131.245.69

асуудлыг шийдэх гэж их хэмжээний мөнгө л ярьж, нэхсэн дарга нар л байна даа. Наад зах нь хэлж ярьснаараа бүх хашааг судлаад шаардлагүйг нь нурааж автомашины болон явган хүний гарц гаргаач. Явган хүний замыг стандарт хэмжээнд оруулж засаач, гэрлэн дохионы системээ шалгаач, үгүй ядаж одоогийн системийн өмнөх загвараа ашигла. замын цагдааг гэрлэн дохиог дэмжих зорилгоор л ажиллуул. автобусны маршрутаа оновчтой болго, үнэ тарифыг нь нэмэх гээд зохицуулах маш олон боломж байна. Юу ч хийхгүй байна.

Avatar

Зочин 2022-10-27 66.181.182.83

тийм шүү.

Avatar

Зочин 2022-10-27 66.181.161.56

Их дээд сургуулиа том эмнэлэг хэдэн үйлдвэрүүдээ гаргахад л болоо шдээ амархан

Avatar

Зочин 2022-10-27 192.82.72.83

Tugjirliig buuruulna gej jil bolgon mungu idne gesen ug,jilgarangiin umnu ugsun tugjirliig buuruulah 420 terbum tugrug haa bn yu hiisen be,tag chig getel bas ahiad 420 terbum yariad ehelsen uu,chadahgui bol setgel gargaad boliod uguuch,muusain adgiin luivarchid

Avatar

Зочин 2022-10-27 66.181.161.86

НЭГ Л ИХ АЗ ЖАРГАЛТАЙ ҮНЭНГЭЭ ЯРЬСАН ХҮН МӨНГӨ ИХ ОЛООД БНА ДАА.

Avatar

Зочин 2022-10-27 43.242.242.59

Сумьяабазар ааүнэн үг хэлээд хэрэггүй. худлаа юм ярьж хошигруулвал ард түмэн дуртай байдаг бололтой. Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой дургүй гэдэг зүйр үг байдгийг санаж ажиллах хэрэгтэй болж дээ.

Avatar

Зочин 2022-10-27 124.158.68.236

харин яг үнэн. нэг их үнэнээ хэлж гэнэ.

Avatar

Зочин 2022-10-27 43.242.242.59

Танай сайт үнэн үг хэлсэн хүнд яасан их дургүй юм бэ.

Avatar

Зочин 2022-10-27 192.82.82.23

МҮИС ийн Мөнхбаттай хуйвалдаж иргэн нийтийн эзэмшилийн зам талбайг луйвардаж өгчихөөд яах ухаанаа олохгүй новширч байх юм иргэд мөнч их тэмцэж байна даа шуналтай т1 нөхдийн золиосонд энэ хот улс сүйрэх нь дээ энэ дуракийг яаж зайлуулах вээ

Avatar

Зочин 2022-10-27 192.82.74.29

Ажил хийхгүй ээ үр дүнгүй шүү гээд байгаа хүнийг зайлуулаачээ Данкар аа

Avatar

Хотын уугуул иргэн 2022-10-27 192.82.70.186

Бөх нь бахөө барилдаж, барилга чинь зам барилгаа барьж, хотын уугуул иргэн хүн нь хотоо тохижуулмаар байна_. Монголд бүх юм холио бантан болсон. Хотод төрж өссөн хүн аймаг сумын дарга хийж болдоггүй, харин хөдөөний багаанууд хотод олноороо орж ирчихээд хот тохижуулна гэж гуцаад байвал ёстой үлгэр шүү, л******д минь .

Avatar

Зочин 2022-10-27 66.181.182.83

Яг үнэн.

Avatar

ЗОЧИН 2022-10-27 202.126.94.187

Яахав дээ. Явж л байг.

Avatar

aagii 2022-10-27 59.153.113.93

uabahgui ni dee ene hun, ingej udaah hereg baigaa um bolob uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж