Хятадын чип үйлдвэрлэгч компани америк ажилтнуудаа халав

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Хятадын чип үйлдвэрлэгч компани америк ажилтнуудаа халав

Хятадын чип үйлдвэрлэгч компани америк ажилтнуудаа халав

АНУ-ын экспортын шинэ хяналттай холбоотойгоор Хятадын чип үйлдвэрлэгч “Yangtze Memory Technologies Co” компани бүх америк ажилтнаа халах болжээ. Энэ нь технологийн үндсэн албан тушаалд ажилладаг ажилтнуудад хамааралтай.

АНУ экспортын хяналтыг чангатгасны дараа “Apple” компани “Yangtze Memory Technologies Co”-ийн чипийг ашиглах төлөвлөгөөгөө цуцалсан. Үүний дараа Хятадын чип үйлдвэрлэгч ийм шийдвэр гаргалаа. Энэ алхам нь компанийн хувьд зайлшгүй шаардлагатай байгаад зогсохгүй ажилчдын эрсдэл талаас бодсон ч зөв алхам аж. Тус компанийн хэд хэдэн ажилтан хэдийнэ Хятадаас явжээ. Нийт хэдэн америк иргэн болон ногоон карт эзэмшигч ажлаасаа гарч буй нь тодорхойгүй байна.

Дэвшилтэт тооцоолох чип авах, супер компьютер хөгжүүлэх, засвар үйлчилгээ хийх, дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэх Хятадын боломжийг хязгаарлахын тулд АНУ-ын Худалдааны яам энэ сарын эхээр экспортын хяналтыг чангатгасан юм. Хятад улс үй олноор хөнөөх зэвсэг тэргүүтэй дэвшилтэт цэргийн систем бий болгохын тулд чип, супер компьютер, хагас дамжуулагчийг ашигладаг. Тиймээс экспортын шинэчилсэн хяналт нь технологийн салбарт анхаарлаа хандуулсан юм.

Технологи, аюулгүй байдлын асуудлаас болж АНУ, Хятад хоёрын хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр буй. Тухайлбал, өнгөрсөн сард Калифорнид төвтэй чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн шинэ бүтээгдэхүүний ажил хойшлогдсон. Мөн Хятад дахь зарим үйлдвэрлэлээ нүүлгэн шилжүүлж магадгүй болжээ.

Эх сурвалж: FOX BUSINESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж