Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны даалгаврын дагуу Пёньянд зайрмагны үйлдвэр барьж дуусчээ. Хориг арга хэмжээн дор эдийн засаг нь ганхаж буй хүнд цаг үед тус улсын төрийн хэвлэлүүд өнөөдөр ийн мэдээллээ.
Тэсонсан хотын төв дэх орчин үеийн зайрмагны үйлдвэрийн нээлтийн ёслол болжээ. Нээлтийн ажиллагаанд Хойд Солонгосын дэд ерөнхий сайд бөгөөд эрх баригч Ажилчны намын эдийн засгийн бодлогын албаны дарга Жон Хён Чол оролцов.
“Хямрал хэдий ноцтой байсан ч хүмүүсийн аж байдлыг сайжруулах төслийг хойшлуулж болохгүй. Төслийг хурдасгахын тулд удирдагч Кимийн авсан тусгай арга хэмжээний ачаар барилгын ажил богино хугацаанд дууссан” гэж тэр онцолсон. Хойд Солонгос улс сүүлийн үед хүнсний хомсдол, дэлхийн эдийн засгийн хориг арга хэмжээтэй тулгараад буй тул ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хүчин чармайлт гаргасаар байна.
Тэсонсан нь Пёньяны захад байдаг уул юм. Уулын ойр орчимд парк, усан сан, амьтны хүрээлэн зэрэг томоохон үзмэр олон байдаг.
Эх сурвалж: KOREA JOON GANG DAILY
Холбоотой мэдээ