"Иргэд машинаа дур зоргоороо байрлуулах асуудал цэгцэрч байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

"Иргэд машинаа дур зоргоороо байрлуулах асуудал цэгцэрч байна"

"Иргэд машинаа дур зоргоороо байрлуулах асуудал цэгцэрч байна"

"E-police" аппликэйшн ашиглан иргэд камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг байх журмыг яаралтай гаргах саналыг албаныхан мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Инновац, цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт "E-police" аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө "Ойролцоогоор 1.300 мянган захиргааны зөрчил гардаг. Энэ зөрчлийн бараг 96 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчлүүд байдаг. Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ийм мэдээллийг явуулсан. Энэ чиглэлээр нарийвчилсан журам байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд арга хэмжээ авч байгаа. Тээврийн цагдаагийн байгууллагад хэдий хэмжээний мэдээлэл ирсэн талаар мэдээлэлгүй байна. Ингэж мэдээлдэг болсноор иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд автомашинаа дур зоргоороо тавьж, хаалга, гарц хааж байрлуулах асуудал цэгцэрч байгаа гэдэг мэдээллийг авсан" гэв.

2022 оны есдүгээр сарын байдлаар нэг сая гаруй зөрчилд 30 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Торгуулийг тухайн жолооч хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор төлж барагдуулах ёстой. Гэвч энэ хэрэгжилт хангалтгүй байгаа. Тухайлбал, одоогийн байдлаар 30-аас долоон тэрбум гаруй төгрөгийг төлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж