Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ж.Энхжаргалан нар өнөөдөр /2022.10.27/мэдээлэл хийж байна.
"BRB" компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:
-Цагдаагийн байгууллагаас тухайн айлын бүх эд хогшлыг нэгжсэн. Тэгээд тэр айлын гал тогооны өрөөнд цуглуулсан. Тэр дунд хөзөр, даалуу, тариур, зүү, эм гарч ирсэн. Цагдаагийн алба хаагчид "Та нар үнэнээ хэл. Зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу. Хэн зохион байгуулсан бэ" гэж тулгаад эхэлсэн. Биднийг тус тусдаа өрөөнд оруулж, нэг залуугийн гарт гав зүүж, газарт хүч хэрэглэн хэвтүүлсэн байсан. Бид тухайн үед жирийн айлд зохион байгуулалттай мөрийтэй тоглоогүй гэдгээ хэлсэн. Тэгээд мөрийтэй тоглоомоос даамжирч, мансууруулах бодис болоод явчихсан. Цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийг дуудсан. Бид хана руу хараад зогсч байхад 15 орчим хүн гэрт орж гарсан. Тэгсэн хар тамхины шинжилгээ авах сав нь ирэхгүй байсаар шөнийн 03.30 цагт Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст авч ирсэн. Хар тамхины тест авахад бүгдээс нь мансууруулах бодис илрээгүй.
Өглөө 08.00 цагийн орчимд бүгдээс нь мэдүүлэг авч, түрүүвч, гар утас хэрэгслийг өгч, Баасан гаригт хэрэг нь дууссан.
Гэтэл зарим хэвлэл мэдээллээр нийтэлсэн шиг мансууруулах бодис огт хэрэглээгүй, зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглоогүй. Бид найзуудаараа уулзаж, ажил ярилцаж, хөзөр тоглосон. Тэр нь зохион байгуулалттай байгаагүй ээ. Гэтэл айлд цагдаа нар айлд зөвшөөрөлгүй дайрч орж, төсөөллөө тулгасан. Бүх хүмүүсийн гар утсыг хураан авч, тэр бүх зургийг эрүүгийн мөрдөгч нарын гар утсаар авсан зураг. Тэр баримтжуулсан эд зүйлүүд нь бусад өрөөнүүдээс нь цуглуулсан зүйл. Нийт найман сая төгрөг байсан гэдэг нь бүх хүмүүсийн түрүүвчинд байсан мөнгөн дүн. Биднийг зохион байгуулалттайгаар хэрэгт унагах гэж үзэж байна.
Хууль хүчний байгууллага гүйцэтгэх ажиллагаа хийхдээ алдаа гаргасан уу гэдгийг шалгуулна. Хэргийн анхан шатны зөрчлийн хэрэг дээр дөрөв хоногийн дараа зохион байгуулалтаар хэвлэл мэдээллээр цацагдав. Та бүхэн анзаарсан бол бүх хэвлэл дээр гарчиг, агуулга нь ижилхэн нийтлэгдсэн. Монгол Улсад өнөөдөр ямар нэгэн хэргийн гэм бурууг тогтоохоос өмнө урьдчилж олон нийтийн сүлжээгээр ялладаг байх юм уу. Энэ хэргийн мэдээллийг аль шатандаа олон нийтэд задалж байна вэ.
Бидний цаана гэр бүл, үр хүүхэд бий. Гэтэл албаныхан нотлогдоогүй анхан шатны мэдээллийг нийтэлж, ялладаг байх юм уу. Миний бүх хувийн мэдээллийг олон талаас нь мэдээлж байгаа юм бэ. Хувийн нууц гэж алга. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар таслан зогсоож, албан хаагчийг тодорхой болгохыг шаардаж байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар:
-Миний бие албан ёсоор спортын салбарынхнаасаа уучлалт гуйя. Өнгөрсөн хоёр хоногт таагүй мэдээллийг дуулгасанд уучлаарай. Би нэг зүйлд маш их харамсч байна. Олон нийтийн сүлжээгээр Б.Наранбаатар, Ж.Энхжаргалан нарын долоон залуусыг нэрлэж, зүхүүлж, дарамтад орууллаа. Бидний гэр бүл цочролд орж байна. Өнөөдөр би дасгалжуулагч хүн. Нийгэмд сайн сайхнаар манлайлъя гэж хичээж явдаг.
Холбоотой мэдээ