Орос цэргүүдийн үлдээсэн чухал материалууд олджээ

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийн үлдээсэн чухал материалууд олджээ

Орос цэргүүдийн үлдээсэн чухал материалууд олджээ

Украины Балаклия хотоос Оросын цэргүүд гараад багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ тэд хаа сайгүй ул мөрөө үлдээжээ. Тэдний яаран сандран орхисон командын төв байрнаас чухал мэдээлэл бүхий олон мянган хуудас материал олсныг “Reuters” агентлаг мэдээллээ.

“Reuters” агентлаг 1000 гаруй баримт материал хянаж үзжээ. Тус баримтууд дээр Оросын армийн дотоод үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байв. Тодруулбал, Оросын тагнуулын ангиудын координат, командлагчдын дуудлагын бүртгэл, тулааны дэлгэрэнгүй мэдээлэл, амь үрэгдэгсэд болон устгасан техник хэрэгслийн мэдээллүүд багтжээ.

Олдсон материалууд дээр дүгнэлт хийж үзэхэд орос цэргүүд тандалт, цахим дайнтай тэмцэж байжээ. Нисгэгчгүй нисэх онгоцуудыг дөнгөж бэлтгэгдсэн шинэхэн цэргүүд хөөргөж байсан нь тодорхой болов. Мөн Украины харилцаа холбоог таслах төхөөрөмж нь ихэвчлэн ажиллахгүй байжээ. Наймдугаар сарын сүүлээр Оросын армийн нөөц бололцоо шавхагдаж, байлдааны стресст нэрвэгдсэн аж. Тодруулбал, хоёр цэргийн анги бүрэн хүчин чадлынхаа 20 хувьтай л ажиллаж байв. Тус хоёр анги нь нийт хүчний зургааны нэгийг бүрдүүлдэг.

Тэднийг ухрахаас хэдэн долоо хоногийн өмнө Балаклия хот АНУ-ын “Himars” пуужингийн цохилтод өртжээ. Пуужингууд командын байрыг удаа дараалан цохисон аж.

Бичиг баримтуудаас харахад Балаклия хотоос үйл ажиллагаа явуулж буй Оросын цэргийн хүчний командлагчаар Иван Попов ажиллаж байжээ. Попов нь Чеченийн салан тусгаарлагчдын эсрэг дайн болон Гүржийг эзлэх дайнд оролцож байсан. Түүнчлэн “Гранит” буюу Боржин чулуу гэх нууц нэртэй комендант Балаклия дахь хүчинд ажиллаж байжээ. Тэрбээр энгийн иргэдийг зодож, цахилгаанд цохиулж байцааж байсан нь ил болсон байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж