Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэтгэврийн шинэчлэлтийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг 65 болгож нэмэгдүүлэхээ амлажээ. Түүний хэлснээр тэтгэврийн шинэчлэлт ирэх жилээс эхлэн хэрэгжиж эхлэх ба 2031 оноос ажилчид 65 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болж байгаа аж.
Тэрбээр францчуудын дундаж наслалт нэмэгдэж, илүү урт наслах болсон учраас илүү олон жил ажиллах болно гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд хүүхэд гаргах зэргээр карьераа завсарласан болон бүрэн тэтгэвэр тогтоолгох болзол хангаагүй хүмүүс 67 нас хүртэл ажиллах ёстой болж байна. "Францын ажилчин бүр тэтгэвэр авах ёстой. Тиймээс эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол засгийн газар тэтгэврийн хэмжээг бууруулах шаардлагатай болно гэж" Макрон хэлжээ.
Гэхдээ Макроны тэтгэврийн шинэчлэлтийг Францын сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлүүд хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Тэтгэврийн шинэчлэлт хийх саналыг анх 2019 оны сүүлчээр гаргасан нь орон даяар эсэргүүцлийн жагсаал өдүүлж байв. Улмаар Францын засгийн газраас цар тахлыг дуусах хүртэл тэтгэврийн шинэчлэлтийг хойшлуулсан аж.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Зочин 2022-10-27 43.242.242.59
Манай оронд бол 4 хүүхэдтэй эмэгтэй 50 нас түүнээс бага хүүхэдтнэй бол 55 нас хүрээд тэтгэвэрт гарч байна. Цэрэг цагдаа, онцгой, тагнуул, гэх мэт газрын эрэгтэйчүүд 25 жил ажиллаад эрэгтэйчүүд нь 43-50 настайдаа тэтгэвэрт гарч байна.хүчний биш энгийн газар ажилладаг эрэгтэй хүн 60 хүрч тэтгэвэрт гарч байна. Бидний дуурайх дуртай Баруунд бол 65 юм байна. Бид одоо тэднийг дуурайж 65 болох уу
ф 2022-10-27 192.82.77.2
Тэд урт насладаг, бас тэтгэвэр нь амьдаралд нь хүрэлэхээр их мөнгө төлдөг тул өөр хэрэг шүү дээ.
Зочин 2022-10-27 192.82.77.172
манай шийдвэр гаргаж байгаа бааснууд хулгайлсан мөнгөөрөө хэт баяжсан болохоор тэтгэвэр ямар хэрэгтэйг ойлгохгүй
иргэн 2022-10-27 202.131.227.82
ХӨГЖСӨН ОРНУУДАД БОЛ БОЛОХ Л АСУУДАЛ БАЙХ . МАНАЙ ОРНЫ ИРГЭД БАЙНГА СТРЕССТЭЙ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙХАД ЯАЖ Ч БОДСОН ХҮМҮҮС 65 ХҮРЧ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОНО ГЭЖ БАЙХГҮЙ Л ДЭЭ. 65 ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЧАД ХИЙЖ БАЙХАД.
Зочин 2022-10-27 66.181.184.120
франц яасан хоцрогдсон улс вэ, манайх аль хэдийн 65 болгочхоод байхад
Зочин 2022-10-27 66.181.185.12
Манай МАН гарууд сайн уншаасай. Иргэдээрээ яаж тоглосноо ухаарах болов уу? Наслалт Францад хэд Монголд хэд билээ!
Зочин 2022-10-27 103.80.211.124
Би ч 65 хүрч тэтгэвэр авна гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байна шүү. Манай монголчуудын дундаж наслалт хэд билээ. дээр сууж байгаа хэдэн ухна мэддэг юм болов уу даа?