Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэтгэврийн шинэчлэлтийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг 65 болгож нэмэгдүүлэхээ амлажээ. Түүний хэлснээр тэтгэврийн шинэчлэлт ирэх жилээс эхлэн хэрэгжиж эхлэх ба 2031 оноос ажилчид 65 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болж байгаа аж.
Тэрбээр францчуудын дундаж наслалт нэмэгдэж, илүү урт наслах болсон учраас илүү олон жил ажиллах болно гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд хүүхэд гаргах зэргээр карьераа завсарласан болон бүрэн тэтгэвэр тогтоолгох болзол хангаагүй хүмүүс 67 нас хүртэл ажиллах ёстой болж байна. "Францын ажилчин бүр тэтгэвэр авах ёстой. Тиймээс эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол засгийн газар тэтгэврийн хэмжээг бууруулах шаардлагатай болно гэж" Макрон хэлжээ.
Гэхдээ Макроны тэтгэврийн шинэчлэлтийг Францын сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлүүд хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Тэтгэврийн шинэчлэлт хийх саналыг анх 2019 оны сүүлчээр гаргасан нь орон даяар эсэргүүцлийн жагсаал өдүүлж байв. Улмаар Францын засгийн газраас цар тахлыг дуусах хүртэл тэтгэврийн шинэчлэлтийг хойшлуулсан аж.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ