Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж буй Мишээл сити төсөл нь Сингапурын жишгээр бизнесийн том төвлөрлийг Монголд бий болгож байна. Энэ төвлөрөлд багтсан нэгэн дэд төв нь Италийн Венец хотыг 6 дахин багасгасан хувилбараар барьж буй Little Venice их дэлгүүр юм.
Little Venice их дэлгүүр нь Венецийн барилга архитектур, үзэл санаа, өнгө төрх, хийцлэл, харьцаа, хөшөө дурсгалыг орхигдуулалгүй тэр чигт нь бүтээж байгаа учир үйлчлүүлэгч Италийн Венец хотод яваа мэт мэдрэмжийг авах болно.
Нийт 11’000мкв талбайг хамарсан Little Venice хувцасны төвлөрсөн их дэлгүүрт одоогийн байдлаар нэр хүнд бүхий 300 гаруй брэнд нэгдээд байна. Тэд аялал жуулчлалыг хөгжүүлсэн бинесийн төвлөрөл дунд 1 сая жуулчинд 100 сая долларын борлуулалтыг хамтдаа хийхийг бусад бизнес эрхлэгчдэд уриалж байна.
Lhamour нь 2014 онд байгуулагдсан, хүний арьсанд хамгийн тохиромжтой, эрүүл чанартай, химийн нэмэлт орц найрлагагүй, Монголдоо анхдагч, байгалийн гаралтай арьс арчилгааны брэнд юм.
2008 онд байгуулагдан Hugo boss, Burberry брэндээр Монголын зах зээлд түүчээлсэн Гламур компани нь Италийн цоо шинэ брэндийг Piazza Italia нэртэйгээр оруулж ирж байна. Piazza Italia брэнд нь өнгөлөг, загварлаг, гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан дээд зэргийн чанартай материалтай хувцасны брэнд юм.
2013 онд үүсгэн байгуулагдсан тус брэнд нь уламжлалт хэв маягийг агуулсан, европ загварын хувцаснуудыг Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцасыг захиалгаар урладаг бөгөөд Michel & Amazonka нь 2014 оны Азийн Fashion Asia Awards-ын шилдэг дизайнер шагналыг гардан авч байсан.
1992 оноос үнэт эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулж буй, үндэсний соёлоо дээдэлж уран нарийн хийц, сийлбэрийг илүүтэй шингээдэг Монгол брэнд юм.
Little Venice-д өөрийн брэндээр нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Моби: 9907-4903, 9905-6274, 9999-8849, 9986-5151
Юнител: 8888-4595, 8802-5558
Скай: 9099-5533
Холбоотой мэдээ