Роналдо Мессиг дэлхийн аваргад түрүүлээсэй гэж хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Роналдо Мессиг дэлхийн аваргад түрүүлээсэй гэж хүсэхгүй байна

Роналдо Мессиг дэлхийн аваргад түрүүлээсэй гэж хүсэхгүй байна

Бразилын домогт хөлбөмбөгчин Роналдо Назарио Мессиг Аргентины хамтаар дэлхийн аваргад түрүүлээсэй гэж хүсэхгүй байгаа аж. Түүнээс “The Guardian”-ийн сэтгүүлч Мессиг дэлхийн аваргад түрүүлээсэй гэж хүсч байна уу гэж асуухад Роналдо “Хэрэв тэр Испанийн иргэншилтэй байсан бол тиймээ. Бразил-Аргентины ривал маш том. Бидний хооронд олон гайхалтай өрсөлдөөнтэй тоглолт бий. Бид бие биеэ хүндэлдэг. Энэ бол хөлбөмбөгийн хамгийн сайхан зүйл нь. Гэхдээ Аргентиныг дэлхийн аваргад түрүүлнэ гэж бодох дургүй ээ. Месси үүнийг хүртэх эрхтэй юу гэвэл эрхтэй. Гэхдээ л миний дэмжлэгтэй биш шүү. Би түүнд дуртай. Тэр намайг ойлгох байх. Учир нь тэр ч гэсэн надтай адил зүйл хэлэх байх гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Роналдо 1994 болон 2002 онуудад алтан дагиныг өргөж байсан билээ.

Ирэх дэлхийн аваргын гол фаворитуудаар Аргентин, Бразилын шигшээ багууд нэрлэгдэж буй. Мессигийн сүүлийн дэлхийн аварга гэдэг утгаараа ч шигшээ багийнх нь нөхөд, ард түмэн нь илүү их ач холбогдол өгөх биз ээ. Эсрэг талд Бразил сүүлийн дэлхийн аваргуудад өндөр хүлээлттэй оролцож байгаа ч хөлбөмбөг сонирхогчдын хүссэн амжилтыг үзүүлж чадахгүй л байна.

Бразил хамгийн сүүлд 2002 онд дэлхийн аваргад түрүүлсэн бол Аргентин 1986 онд түрүүлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж