УИХ-ын дэд даргад горилогчид

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд даргад горилогчид

УИХ-ын дэд даргад горилогчид

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг өнгөрөгч долоо хоногт томилсон. Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын дэд даргаар хэнийг томилох нь хоёр ордныхны анхаарлын төвд байна. Засгийн томилгооноос хоосон хоцорсон, дээлээ давхарлаж чадаагүй хүмүүс бүдүүн бүлэгт цөөнгүй.  Тэдэн дунд УИХ-ын дэд даргад горилогч ч цөөнгүй.

Сайдын суудлаасаа "санамсаргүй"-гээр огцорсон Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд дарга болно гэж улс төрийн хүрээнээс сэвж байна. Учир нь тэрбээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг юм байна. Гэхдээ "даравгараасаа болж унадаг"-ийн тод жишээ болсон түүнд Ардын намын удирдлагууд ахин албан тушаал өгөх сонирхолгүй байгаа гэх.

Дээрх асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх долоо хоногт УИХ-ын дэд даргыг тодруулна” гэх мэдээллийг өгсөн. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэд дарга болох хүсэлтээ өгөөгүй гэсэн юм.  УИХ-ын дарга энэ долоо хоногт БНСУ-д албан айлчлалтай яваа тул ирэх долоо хоногт томилгооны асуудлыг шийдэх нь байна. Товчхондоо хоёроос дээш сонгогдсон гишүүн томилох магадлалтай. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарыг нэрлэж болох юм.

Монгол Улсын их хурлын тухай хуульд УИХ-ын дэд даргын үүргийг дараах байдлаар заажээ. 

15 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг

15.1.Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

15.2.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна.

15.3.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд даргыг чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

15.4.Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.4.1.Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

15.4.2.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

15.4.3.Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

15.4.4.Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;

15.4.5.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

15.5.Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж