2787 орос иргэн Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгажээ

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

2787 орос иргэн Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгажээ

2787 орос иргэн Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгажээ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 22 мянган гадаадын иргэн түр болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй. Эдгээрээс Оросын 5000 гаруй иргэн байгаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 2787 орос иргэн Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгуулжээ. Гадаадын иргэн харьяатын газарт Оросын иргэд оршин суух зөвшөөрлөө дахин сунгуулах хүсэлтийг олноор өгч буй аж. Гэвч хуулийн хүрээнд 90 хоногийн дараа оршин суух хүсэлтээ дахин нэг сараар сунгах боломжтой.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын мэдээлснээр хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой.

Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад түр хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна гэсэн юм.

ОРОС ИРГЭД ВИЗИЙН ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ ГАРААГҮЙ

ГИХГ-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар орос иргэд байх хугацаагаа хэтрүүлсэн зөрчил гараагүй гэдгиыг онцлов.

Мөн сүүлийн нэг сарын хугацаанд 446 иргэн байнгын оршин суух хүсэлт гаргаснаас 339 иргэнд зөвшөөрөл олгожээ.

Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монголд нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Хилээр орж, гарах гадаад иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй талаар ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж