Монгол Улсын аль ч салбарт авлигал, хүнд суртал амь бөхтэй оршсоор. Энэ жил “Транспаренси интернэшнл” байгууллага улс орнуудын сүүлийн 10 жилийн авлигын индексийг харьцуулан гаргажээ. Уг судалгаанаас харахад, Монгол Улс 2015 онд хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байжээ. Сүүлийн гурван жил дараалан 35 оноотой байна. Энэ жил ч мөн энэ оноо өөрчлөгдөөгүй аж.
Ингэснээр Монгол авлигын индексээр 110-т жагсаж буй. Энэ нь 2019 оноос таван байраар ухарсан үзүүлэлт юм. Өнгөрсөн 2019 онд 35 оноо авч 105 байранд жагсаж байсан. Харин өнгөрсөн жилийнхээс нэг байраар дэвшжээ.
Нийгэмд төрийн харьяа эмнэлэг, сургууль, мэргэжлийн хяналт, авто тээвэр, шүүгч зэрэг олон байгууллагын албан тушаалтнууд ёс зүйгээ авирлаж, иргэдээс их хэмжээний авлигал авч буй талаарх мэдээлэл цацагддаг. Үүнийг олон нийт "хэвийн" үзэгдэл мэтээр хүлээж авбаг болсон нь нууц биш юм.
Тиймээс олон улсын туршлагаас судалж, төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулдаг болъё.
Хуучин цагт тогтвор суурьшилтай нэг албан тушаалд олон жил ажилладаг жишиг тогтсон. Харин орчин цагт энэ тогтолцоог өөрчлөх цаг нь болсон гэдгийг судлаачид хэлж байна.
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх байв. Гэвч авлига буурсангүй.
Ажил төрлөө бүтээхийн тулд төрийн албан хаагчийг авлигадсан тохиолдол маш олон. Адаглаад хүүхдээ цэцэрлэгт өгөх, эмнэлэгт хэвтэхдээ эмч, багш нарын гарыг цайлгах нь Монголд хэвийн үзэгдэл болж, авлигалд тооцогдохоо больсон.
Тиймээс Засгийн газраас авлигыг бууруулах ажлаа эрчимжүүлэхийн тулд Шүгэл үлээгчийн хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Авлигачийг, авлигын хэргийг илчилсэн шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр шагнахаар хуулийн төсөлд тусгасан.
Зочин 2022-10-27 119.40.100.170
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх ЗҮГЭЭР Л ШОУ ШДЭЭ ИТГЭЦИЙМУУ ЯААНААА А.Цээсүрэн ЭЭЭ
zochin 2022-10-27 202.179.21.251
bitgii h*** aa turiin alband arai yadaj uhaanaa olood 3-5 jil grnllgr baihad ahiad bas uur gazar avaachij 3-5 jil erguutuuleh uu. bitgii ingej teneg teneg ym bichej bai. amidral ym bich
aagii 2022-10-27 59.153.113.93
Ер нь чадварлаг мэргэжилтнүүд их үгүйлэгдэж байна. Гадныханыг харахаар олон жил ажилласан ахмадуудаа их түшиж ажиллах юм. Туршлага гэдэг бол маш чухал үнэт баялаг шүү дээ, зөв хослуулах хэрэгтэй байна.
ХУУЛЬЧ 2022-10-27 202.179.26.200
ТӨРИЙН АЛБА ӨӨРӨӨ НАРИЙН МЭРНЖИЛ ЧАДВАР ,ЧАДАМЖ УХААН АРГА БАРИЛ ШААРДДАГ АЖИЛДАА . МЭРГЭШИХ ГЭЖ 5-6 ЖИЛ БОЛДОГ ЮМ .. ЯМАР МАШИН ЖОЛООДДОГ ЖОЛООЧ БИШ ЙИМ ХҮМҮҮС БАЙХААР ЯАЖ МОНГОЛ МЭРГЭШСЭН ТӨРИЙН АЛБАТАЙ БАЙХАВ ДЭЭ ,,,,АВИЛГАЛЫГ ШИЙДЭР ГАРГАГЧИД /албан тушаалтан нар / ХИЙДЭГ ЮМ .,,,,,АВИЛГАЛЫНХАА ХУУЛИЙГ УНШ ИХ МЭДЭГЧ ГУАЙ ,,,,,,
Зочин 2022-10-27 202.21.117.10
битгий хуцоо, сэлгэн ажилууллаа гэхэд түүнтэй холбоотой нүүж суух зардал, ар гэрийн тогтвортой байдал, оюун санааны хохиролыг яаж барагдуулах юм
Зочин 2022-10-27 202.126.94.99
Боловсролын яамны дээд боловсролын газраас эхлээд яаралтай солих, чадваргуй терийн яам ажлын саад болж бна!!!
Хш 2022-10-27 202.9.46.243
багш нарыг хамгийн түрүүнд дүүрэг дотроо сургууль сэлгэж ажиллууладг болох хэрэгтэй. ингэхдээ жил бүр сургууль дотроо өөр өөр анги даадаг, өөр өөр ангид заадаг байх хэрэгтэй.
Мөн 3 жил тутуамд дүүрэг дотрооо, эсвэл хот дотор өөр сургуульд шилжүүлэн ажиллуулах хэрэгтэй. ингэснээр сурагчид өөр өөр багшаар заалгах, нэг багшийн дарамтаас нэг жилийн дотор гарах боломжтой болдог.